| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04750/И |
| Дугаар | 191/ШШ2025/08557 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08557
2025 10 13 191/ШШ2025/08557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн тоот хаягт оршин суух Х******* овогт Р******* Д*******,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн тоот хаягт оршин суух И******* овогт С******* О******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот хаягт байрлах О******* ******* ХХК-нд холбогдох
Сүхбаатар дүүргийн тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр Р.Д*******, С.О******* нарыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 85,175,000 төгрөг, хохирол 2,300,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Д*******, С.О*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Р.Д*******, С.О******* бид 2022 оны 10 сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн тоот 2 дулаан зогсоолыг иргэн Г.Ө 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авч орон сууцны үнэ 195,000,000 төгрөг, грашын үнэ 50,000,000 төгрөг, нийт 245,000,000 төгрөгийг Г.Ө Хаан банкны тоот дансанд төлж, төлбөр тооцоо бүрэн дуусгаж гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан. Г.Ө хувьд Хангарьд Пропертийз ХХК-иас орон сууцыг худалдаж авсан ба О******* ******* ХХК-тай төлбөр тооцоо бүрэн дууссан байсан учраас дээрх орон сууц, зогсоолыг бидэнд шилжүүлэхийг "О******* *******" ХХК зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №22/48 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн №22/10 дугаар Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж №22, 23 тоот дулаан зогсоол болон орон сууцыг гэрээний дагуу шилжүүлж авсан ба анх гэрээ байгуулахаар худалдагч Г.Ө хамт О******* ******* ХХК-ийн оффист очиж уулзахад тус компанийн менежер Ц.Х нь Г.Өлзийбаатар манайд төлбөрийн үлдэгдэлгүй, манай байр удахгүй ашиглалтад орно, санаа зоволтгүй гэж хэлж байсан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу барьж 2023 оны 1 дүгээр сард захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан хэдий ч өнөөдрийн байдлаар байр ашиглалтад ороогүй хохирч байгаа төдийгүй байр захиалснаас хойших хугацаанд 1 жил 6 сарын хугацаанд бид түрээсийн байраар амьдарч байсан, байрны захиалагчдаас удаа дараа санал, гомдол гаргасан тул О******* ******* ХХК-иас захиалсан байрны барилгын дутуу зүйлийг өөрсдийнхөө мөнгөөр хийгээд байрандаа орж болно, харин засвар хийсэн баримтуудаа үзүүлээд дараа нь компаниас өөрсдийн гаргасан зардлаа гаргуулж аваарай гэж хэлсний дагуу манайх 2023.11 сараас-2024.05 дугаар сар хүртэл засварын ажлыг дутуу хийж өнөөдрийн байдлаар байрандаа амьдарч байна. Байрны дотоод заслын дараах ажлыг хийж гүйцэтгэхэд зориулж 2023.11.27-ны өдөр 290,000 төгрөг, 2023.12.03-ны өдөр 300,000 төгрөг, 2023.12.15-ны өдөр 120,000 төгрөг, 2023.12.26-ны өдөр 440,000 төгрөг нийт 1,150,000 төгрөгийг барилгын материал авахад зарцуулж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хаалга суурилуулсан ажлын хөлс 150,000 төгрөг төлж нийт 1,300,000 төгрөгийн зардлыг өөрсдөөсөө гаргасан. Байрны дотоод заслын дутуу ажил болох сангийн холболтууд, 00-ын өрөөний 2 хаалга бүрэн суулгасан, 2 ширхэг балкон янзалсан, зочны өрөө болон унтлагын өрөөний паарны арын чигжээс шавардлага хийлгэх, агааржуулалтын хоолойг битүүлэх, 00-ын өрөөний ус алдсан шал, обой зэргийг янзлуулах, 3 өрөөний шалны гарнизыг бүрэн хийлгэх ажлыг хөлсөөр хүнээр хийлгэсэн бөгөөд ажлын хөлс нийт 1,000,000 төгрөгт харилцан тохиролцож ажлын хөлсөнд тооцож бартераар 2000 ширхэг улаан тоосгыг иргэн Д.Н хүлээлгэж өгсөн ба байрны дотоод засалд нийт 2,300,000 төгрөгийн хохирол учирсан төдийгүй өнөөдрийг хүртэл орон сууцны барилга ашиглалтад ороогүй, манай байрны 2 балкон шиллэх, зочны ариун цэврийн өрөөний душ, угаалтуур, суултуур хийгээгүй, аваарын шат, хагархай цонх, тоолуурын хайрцаг, гадна цонхны усны хамгаалалт, галын дохиолол байхгүй мөн сангийн шугамаас ус алдаж дотор хана хөгцөрч, обой хууларсан, паркет норж зай гарсан байдалтай байна. Орон сууцны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т 2023 оны 01 дүгээр сард захиалагч талд орон сууцыг хүлээлгэж өгөх, 4.15-т хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутам 0.1 хувиар тооцон алданги төлнө гэж заасны дагуу 2023.03.18-2025.05.19-ны өдрийг хүртэл 195,000,000х0.1хувь=195,000 төгрөг, 195.000х794 хоног=154,830,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 97,500,000 төгрөгийг О******* ******* ХХК-иас гаргуулах үндэслэлтэй юм. Хариуцагч О******* *******" ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай өмчлөлийн 23 тоот дулаан зогсоолыг өөр хүнд давхар зарж, Автомашин дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтад заасан анхны зургийг өөрчилж 2 автомашин байх зогсоолыг 4 болгон өөрчилж батлагдсан зургаас өөр болгон хууль бус үйлдэл гаргасан ба тухайн үйл байдлын талаар зогсоол худалдаж авсан иргэнд бид тайлбарлаж хэлэхэд манайхыг 22, 23 тоот зогсоолын өмчлөгч, захиалагч гэдгийг мэдсэн тул буцааж мөнгөө О******* ******* ХХК-иас авсан ба хариуцагч нь зогсоолын ард барилгын хог зориудаар овоолж тавьсан, тоот зогсоолыг мөн л өөр бусад этгээдэд одоог хүртэл түрээсэлж хууль бусаар ашиг орлого олж бидний тавьсан шаардлагыг үл хүндэтгэж элдэв үгээр хэлж дээрэлхэж байгаагаас өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө ашиглаж, эзэмшиж чадахгүй нөхцөл байдалд байна. Энэ үйл явдлын дараа дахин "О******* *******" ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24/119 дугаар мэдэгдлээр тус орон сууцны нэмэгдсэн өртгийн албан татварыг 2024 оны 05 дугаар сарын 09-ны дотор төлж, нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай гэснийг бид хүлээн зөвшөөрөөгүй учраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариу хүргүүлсэн. Гэтэл дахин 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/122 дугаар мэдэгдэлд танай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/45 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон мөн өдрийн 22/10 Автомашин захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т энэхүү гэрээгээр захиалга хийсэн байрны нийт төлбөр 195,000,000 төгрөг байна. Энэхүү үнэд НӨАТ багтаагүй болно, 2.3-т Энэхүү орон сууцны төлбөрт НӨАТ баримт олгогдохгүй болно" 3.3-т Дээрх төлбөрийг төлж дууссанаар тус орон сууцны төлбөрийг 100 хувь дууссанд тооцно гэж заасан байхад зориудаар нэмэгдсэн өртгийн татвар шаардаж байгаа нь учир дутагдалтай төдийгүй нэхэмжлэгч талын хувьд Г.Ө орон сууц худалдаж авсан тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй. 3 Гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах зөрчил захиалагчаас гаргаагүй харин "О******* *******" ХХК гэрээ цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т "Захиалагч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн бол Төсөл хэрэгжүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, хохирлоо барагдуулна гэж заасныг зөрчсөн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх үндэслэлээр гэрээний нэг тал дангаараа гэрээ цуцлах үндэслэл болохгүй, хэдийгээр хоёр талын гэрээнд гэрээний нэг тал нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсхүл хангалтгүй гүйцэтгэсэн бол гэрээнээс татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгч талын хувьд гэрээний үүргээ зөрчөөгүй байхад гэрээг цуцалсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгт "О******* ******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар авахаар шаардах эрх байхгүй мөн 4.5-д "Захиалагч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн бол Төсөл хэрэгжүүлэгч өөрийн санаачилагаар гэрээг цуцалж, хохирлоо барагдуулна", нэхэмжлэгч нарын хувьд гэрээнд заасан үүргийг огт зөрчөөгүй, мөн автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлд талуудын эрх, үүргийг заасан ба 3.3-т Захиалагч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн бол Төсөл хэрэгжүүлэгч тал өөрийн санаачилагаар гэрээ цуцалж, хохирлоо барагдуулна, 3.10-т Гэрээний 2-т заасан хугацаанд графикийн дагуу хөрөнгө оруулалтыг хийнэ, 3.11, 3.13, 3.14, 3.16-д заасан үүргийг огт зөрчөөгүй байхад О******* ******* ХХК- иас гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Сүхбаатар дүүргийн тоот 79.7 м.кв талбайтай орон сууц, мөн тус орон сууцны тоот дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Р.Д*******, С.О******* нарыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг хариуцагчаас гаргуулах. 2. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-т Орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу барьж 2023 оны 1-р сард захиалагч талд хүлээлгэн өгнө, мөн гэрээний 4.15-т Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутам 0.1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасны дагуу 2023.03.18-ны өдрөөс 2025.05.19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги болох 97,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. 3. Байрны дотоод заслын дутуу ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан барилгын материал авахад зарцуулсан 1,150,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хаалга суурилуулсан ажлын хөлс 150.000 төгрөг, дотоод заслын ажлын хөлс 1,000,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. 3 шаардлага гаргасан байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох, алданги болон зардал гаргуулах, тоотын дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 79 м.кв 3 өрөө орон сууц, б1 давхрын болон тоот дулаан зогсоолын гэрээг Г.Ө шилжүүлж авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 195,000,000 төгрөгөөр орон сууцыг, 2 грашийг нийтэд нь 50,000,000 төгрөгөөр. Нийт 250,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, Г.Өлзийбаатар гэх хүний хаан банкны данс руу төлбөрийг төлж дуусгасан байдаг. Хариуцагч О******* ******* ХХК-ийн данс руу төлбөрийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгч нарын хувьд Г.Өлзийбаатар луу шилжүүлж, захиалгын гэрээний эрхийг шилжүүлж авсан байдаг. Г.Өлзийбаатар нь хариуцагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. Туслан гүйцэтгэгч нь тухайн орон сууц болон дулаан зогсоолуудыг шилжүүлж авч, гэрээгээ шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгч нар хувьд 2023 онд тухайн байрандаа орж амьдарч эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байрандаа амьдарч байгаа. Дулаан зогсоолоо зориулалтын дагуу эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа. 2023 онд байрыг өөрийнхөө эзэмшилд шилжүүлж авсан гэж үзэж байна. Иймд хариуцагч талаас орон сууцны засвар болон гэрээний дагуу алдангийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд
Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/48 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/10 дугаартай Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, С.О*******гийн Хаан банкны дансны хуулга, Хангарьд пропертийз ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/26 дугаар албан бичиг, О******* ******* ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 24/19, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 24/122 дугаар албан бичиг, Р.Д*******, С.О******* нарын хариу хүргүүлэх тухай 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн бичиг, Монгол шуудан ХК-ийн баримт, Зарлагын баримтууд, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэлцэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00966 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 30д в-2/3118 дугаартай албан бичиг, Баянзүрх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 29125 дугаар захирамж,
Хариуцагчаас О******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дүгээр хороонд баригдах иргэн А.Г үйлчилгээтэй барилгын төсөв, иргэн А.Г апартмент орон сууцны Ажил гүйцэтгэх гэрээний төсөвт товчоог тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Д*******, С.О******* нар нь хариуцагч О******* ******* ХХК-нд холбогдуулан орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 85,175,000 төгрөг, хохирол 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Хариуцагч О******* ******* ХХК-нд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 6 дугаар сарын 18-ний өдөр гардуулж, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцсон ч дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа тайлбар гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.
1.2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/48 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулах, гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй учир алданги, гарах ёсгүй байсан зардлыг гаргуулахаас гадна мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/10 дугаартай Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
1.3. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Зохигч талуудын хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна. Үүнд:
2.а. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/48 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч О******* ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 7 давхарт байрлах 136 тоот 79,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч Р.Д*******, С.О******* нар нь 195,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн,
2.б. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/10 дугаартай Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч О******* ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын В1 давхрын автомашины дулаан зогсоолын №22, 23 барьж гүйцэтгэх, захиалагч Р.Д*******, С.О******* нар нь 50,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /х.х-ийн 10-14 дэх талд/
2.1. Дурдсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас орон сууц, автомашины дулаан зогсоол барьж гүйцэтгэх гэх боловч бэлэн баригдсан орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг-т хамаарна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг олж авахдаа харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний дагуу өмчлөх эрх шилжих үндэслэлийг тодорхойлсон тул өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон гэрээний хувьд харилцан үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэнэ.
2.2. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-т Энэхүү орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийг анхны захиалагч өргөдөл гаргасан Г.Өлзийбаатар захиалагчийн дансанд 100 хувь төлж барагдуулна гэж, Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1-т Дулаан зогсоолын төлбөрийг бэлэн мөнгөөр Г.Өлзийбаатар захиалагчийн дансанд 100 хувь төлж барагдуулна гэж тус тус тохиролцож, гэрээнд Г.Ө дансыг Хаан банк 5058138378 гэжээ.
Нэхэмжлэгч нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдөр орон сууцны үнэ болон дулаан зогсоолын 25,000,000 төгрөгийг, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус Хаан банк 5058138378 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х ийн 16-18 дахь талд/
Үүнээс үзэхэд худалдан авагч нар гэрээнд заасан үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
2.3. Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч нарыг НӨАТ төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд анх тохиролцсон үнэ орон сууцыг хүлээлгэж өгөх үеийн үнэ өссөн тул зөрүүг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
Гэвч, талууд хооронд байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 2.2, 2.3-т байрны төлбөрт НӨАТ багтаагүй, орон сууцны төлбөрт НӨАТ баримт олгогдохгүй болно гэж тохиролцсон.
Түүнчлэн, талууд хооронд үүссэн гэрээний харилцаа бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарч байх тул төсөвт өртөг нэмэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.
3. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4.6-т төсөл хэрэгжүүлэгч нь ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй, гэж, 5.3-т Түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно гэж тус тус тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг болон талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдан авагч үнийг төлснөөр худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна.
3.а. Иймд Иргэний хуулийн 9.4.3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэр Пийс апартмент орон сууцны 1 дүгээр орцны 7 давхрын 136 тоот 79.7 м.кв талбайтай орон сууц, мөн тус орон сууцны В1 давхрын 22, 23 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр Р.Д*******, С.О******* нарыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч О******* ******* ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй учир алдангид 97,500,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.15-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутам 0.1 хувиар тооцон алданги захиалагч тал төлнө гэж, 4.1-д орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу барьж 2023 оны 1-р сард захиалагч талд хүлээлгэн өгнө гэжээ.
4.а. Нэхэмжлэгч нар 2023 оны 7, 8 дугаар сард онгорхой байсан тул цоож хийж, байрандаа орсон гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нарыг 2023 оны 7 дугаар сард байрыг хүлээн авсанд тооцох нь зүйтэй.
Гэрээний 4.7-д ... Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, Хөндлөнгийн хяналт шалгалтын хугацаа, ХАБЭУ-аас үүссэн саатал, Чанарын холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажиллагааны хугацаа, Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа зэргийг хэлнэ гэж тохиролцсон байх бөгөөд энэ үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд хариуцагчийг гэрээнд заасан орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу барьж 2023 оны 1-р сард захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй гэж үзэн энэ өдрөөс хойш 45 хоногийн хугацааг оруулан 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хариуцлагын үүрэг буюу алданги гаргуулахаар шийдвэрлэв.
Алдангийг 195,000,000 төгрөгийн 0.1 хувь 195,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 91 хоног 17,745,000 төгрөгийг хангах үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нар байрыг хүлээж аваад засвар хийсэнтэй холбоотой зардалд 2,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
5.а. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээнд оролцохдоо бусдын өмнө үүрэг хүлээхээс гадна өөрийн өмнө үүрэг хүлээх бөгөөд өөрийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд бусад этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхээ алдах талаар Иргэний хуульд зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргийг худалдагчийн өмнө харин худалдан авсан хөрөнгөө шалгаж, хүлээж авах үүргийг өөрийн өмнө хүлээх юм.
Энэ талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулж, мөн зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны дотоод засал дутуу байхад түүнийг хүлээн авсан байх тул тэрээр хуульд зааснаар хариуцагчаас гарсан зардлаа шаардах эрхээ алдсан байх тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тоот 79.7 м.кв талбайтай орон сууц, тус орон сууцны В1 давхрын тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр Р.Д*******, С.О******* нарыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч О******* ******* ХХК-нд даалгаж, хариуцагч О******* ******* ХХК-аас 17,745,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Д*******, С.О******* нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 82,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 2,039,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О******* ******* ХХК-аас 1,629,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Д*******, С.О******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ