Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00030

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: Д аймаг С сум *-р баг С заалны байранд байрлах, Д аймгийн Э м даатгалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, О * дугаар ** айл, ** тоотод оршин суух, Б овогт Э-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: хохирол 1,508,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Э м даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э Э м д санд учруулсан гэм хорын хохирол болох 3,016,640 төгрөгөөс түүний хариуцвал зохих 1,508,320 төгрөгийг гаргуулан Э м д ерөнхий газрын Т сан банк дахь I******************* дугаартай дансанд олгуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Э м д хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э Э м даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 3,016,640 төгрөгөөс түүний хариуцвал зохих 1,508,320 төгрөгийг гаргуулан Э м д ерөнхий газрын Т сан банк дахь ******************** дугаартай дансанд олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 1,508,320 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1,508,320 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д аймгийн Э м даатгалын хэлтэс нь хариуцагч Б.Э холбогдох хохирол 1,508,320 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 39,083 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,541.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ