Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраад холбогдох эрүүгийн 180901340276 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн гудамжны 47 тоотод байнга оршин суух хаягтай урьд 13 удаа ял шийтгэгдсэн, Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн шүүхийн 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх ялаар,
  • Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
  • 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

  • Дархан хотын сум дундын шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэтгэн нийт биечилэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугаццаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар,

            -Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн 284 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн тэгшигтгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 06 жил 08 сар 24 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

            -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсэгт зааснаар, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 02 сарын хорих ялаар шийтгэж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            -Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраа /РД: ТИ66053001/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийд дотор үйлчлүүлж байсан иргэн Т.Цэцэнгоогийн халааснаас "Ай Фоне 6 эс" маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 584.000 төгрөгийн,

 

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхарт хохирогч Д.Мөнхсаруулын гадуур хувцасны халааснаас "Самсунг Жи7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 336.000 төгрөгийн нийт 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809010340276 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ном уншуулахаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлин хийдэд очсон юм. Тэгээд ном уншуулах кассан дээр бичүүлчихээд гарах гэж байхад нэг эмэгтэй хүний халааснаас нь гар утас цухуйчихсан байхаар нь халааснаас нь гар утсыг нь авчихсан юм. Тэгээд тэндээс гараад гар утсыг нь унтраагаад гэрлүүгээ явсан. Тэгтэл тэр өдөр намайг гэртээ байж байхад цагдаагаас утасдаад дуудсан тэгэхээр нь би гар утас хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрийн хүү Өнөрсайханд гар утсыг өгч явуулсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхарт хохирогч Д.Мөнхсаруулын гадуур хувцасны халааснаас "Самсунг Жи7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 336.000 төгрөгийн хохирол учруулаад гар утсыг буцаан өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Цэцэнгоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхаатар дүүргийн 8-р хороо Дашчойлон хийдийн ном бичиж байгаа хэсэг рүү 16 цаг 15 минутанд ороод 2-3 минутын дотор гар утсаа халаасанд байгаа эсэхийг шалгаж үзтэл миний куртикны зүүн халаасанд байсан “айфоне 6 эс” маркийн саарал өнгийн гар утас алга болсон байсан. Би тухайн үед цагдаа дуудчихаад уг газрын бичлэгийг үзтэл нэг эмэгтэй намайг Дашчойлон хийд рүү орох үед миний араас нэг эмэгтэй шахаад байсан ба тэр эмэгтэй араас шахаж байгаад миний гар утсыг халааснаас авч байгаа бичлэг харагдаж байна лээ. Тэр эмэгтэй цагаан малгайтай цайвар шар өнгийн куртиктэй, бор гуталтай биерхүү эмэгтэй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнхсаруул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 20 минутын үед Нэгдүгээр эмнэлгийн амбулаторын  2 дугаар давхарт бүртгэл дээр бүртгэл хийлгэх гээд байж байсан юм, Тухайн үед би бүртгэлийн өмнө цаг харахад утас маань байсан ба бүртгүүлээд 3 дугаар давхар руу гараад утсаа үзэхэд байхгүй болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/,

Гэрч О. Өнөрсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Манай төрсөн ээж Оюун-ундраа “Айфоне 6 эс” маркийн хар саарал өнгийн гар утсыг өгч явуулсан ба намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Баялаг гэж хүнд аваачиж өгөөрэй гэж явуулсан гэхдээ би өөр ямар нэгэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:

-“…”Айфоне 6 эс” маркийн хар дэлгэцтэй, саарал гадаргуутай, дотроо ямар нэгэн сим картгүй, 353308076396571 имэй кодтой утсыг түр хураан авав...эд зүйл хураалгасан О.Өнөрсайхан…” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

-“… “Айфоне 6 эс” маркийн хар дэлгэцтэй, саарал гадаргуутай, дотроо ямар нэгэн сим картгүй, 353308076396571 имэй кодтой утсыг Т.Цэцэнгоод хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:

-“…Iphone 6s маркийн гар утас 584.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:

-“…”Самсунг галакси жи 7” утсыг түр хураан авав...эд зүйл хураалгасан О.Өнөрсайхан…” гэжээ /хх-ийн 116 дугаар хуудас/,

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл:

-“…хохирогч Д.Мөнхсаруул 1 ширхэг хар өнгөтэй, самсунг галакси жи 7 загварын бүрэн ажиллагаатай гар утсыг хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 117 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан:

-“…2016 оны samsung j7 маркийн гар утас 336.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 126-127 дугаар хуудас/,

Б.Оюун-Ундраагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь:

 

  • 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийд дотор үйлчлүүлж байсан иргэн Т.Цэцэнгоогийн халааснаас "Ай Фоне 6 эс" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 584.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  • 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхарт хохирогч Д.Мөнхсаруулын гадуур хувцасны халааснаас "Самсунг жи 7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 336.000 төгрөгийн буюу бусдад нийт 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Цэцэнгоо, Д.Мөнхсаруул нарын мэдүүлэг, гэрч О.Өнөрсайханы мэдүүлэн,  эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүх шүүгдэгчээс хохирогч нарын эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос нар хувцасны халааснаасаа гар утсаа алдсаныг мэдүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад хандсаны дагуу цагдаагийн албан хаагч нь шүүгдэгчийн хүүхэд болох О.Өнөрсайханаас тухайн гар утсуудыг хураан авсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж бага хэмжээнээс дээш хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Оюун-Ундрааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Б.Оюун-Ундраагийн үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин учруулсан хохирлыг буцаан өгсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь хохирогч нарт учруулсан хохирол болох гар утсуудыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Оюун-Ундраа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг буцаан өгч хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэлээ. 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Оюун-Ундраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг арилсан байдлыг харгалзан Б.Оюун-Ундраад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.Оюун-Ундрааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайг тогтоож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах талаар дүгнэлт, санал гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй боловч хүлээлгэх эрүүгийн харицлагын хувьд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь урьд 13 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан ба сүүлд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх боловч уг ялыг эдлээгүй зэрэг байдлууд нь урьд ял шийтгэгдсэн тэмдэглэл, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго хангагдаагүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн гэмт үйлдлийг нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хуульд заасан бусад зорилгын хүрээнд түүнийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус журамлан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Оюун-Ундраад оногдуулсан эдлээгүй 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож /240:8=30/ 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоов.

Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 85 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.