Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00031

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, Ю гудамж-**, МПМ ц байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Д гудамж *** тоотод оршин суух, О овогт Б холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,204,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар О.Б зээлийн гэрээний үүргийг тооцвол зээлийн үлдэгдэл 1,040,171 төгрөг, зээлийн хүү 136,864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,300 төгрөг, нийт 1,204,335 төгрөгийг хариуцагч О.Б гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар О.Б зээлийн гэрээний үүргийг тооцвол зээлийн үлдэгдэл 1,040,171 төгрөг, зээлийн хүү 136,864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,300 төгрөг, нийт 1,204,335 төгрөгийг хариуцагч О.Б гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 1,204,335 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,204,335 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч О.Б холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,204,335 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,454 төгрөгөөс 16,727 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 16,727 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16,727 төгрөгийг хариуцагч О.Б тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ