| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00046/И |
| Дугаар | 308/ШШ2026/00032 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 308/ШШ2026/00032
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо Ю гудамж-28, МПМ ц байрлах, М ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Э гудамж *** тоотод оршин суух, Н овогт Б холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,692,294 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар Н.Б зээлийн гэрээний үүргийг тооцвол зээлийн үлдэгдэл 2,110,000 төгрөг, зээлийн хүү 495,416 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,878 төгрөг, нийт 2,692,294 төгрөгийг хариуцагч Н.Б гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,692,294 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Н.Б нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сарын 25-нд 692,294 төгрөг, 20** оны 02 сараас 20** оны 03 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Н.Б холбогдуулан 2,692,294 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,692,294 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Н.Б нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сарын 25-нд 692,294 төгрөг, 20** оны 02 сараас 20** оны 03 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,692,294 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Н.Б нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сарын 25-нд 692,294 төгрөг, 20** оны 02 сараас 20** оны 03 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,027 төгрөгийн 29,013.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 29,013.5 төгрөг, төрийн сангаас 29,013.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ