Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00033

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот Х дүүрэг **-р хороо С оргил М ганди гудамж, **** байр, Э Э товер оффис, ** давхарт байрлах, Т финанс ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Д сум *-р баг Б их ж **** тоотод оршин суух, Г овогт Ч  холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,526,770.26 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТалуудын хооронд байгуулсан ***дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ********0 дугаар ********* дугаар *********** дугаар ****** дугаар 93001-********дугаар *********** дугаар ************ дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,548,131.54 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,845,623.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73,014.93 төгрөг, нотариатын зардалд 60,000 төгрөг, бүгд 6,526,770.26 (зургаан сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун дал зууны хорин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Ч-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Т финанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,526,770.26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Г.Ч нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,087,795 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т цинанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Ч холбогдуулан 6,526,770.26 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Т финанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,526,770.26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Г.Ч нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20**оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,087,795 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т финанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,526,770.26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Г.Ч нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 06 сар хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,087,795 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,378 төгрөгийн 59,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 59,689 төгрөг, төрийн сангаас 59,689 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т финанс ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ