| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/02159/И |
| Дугаар | 317/ШШ2025/01821 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 317/ШШ2025/01821
2025 12 15 317/ШШ2025/01821
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *************************** оршин байрлах, М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ******************* тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч *************** тоотод түр оршин суудаг, Б овогт Б-ийн Д ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,513,296.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...6000393326 тоот цахим зээлийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр 6,010,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар авсан, гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусах байсан. Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчсөн. Иймд дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000393326 тоот Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 6,488,296.85 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 6,513,296.85 төгрөгийг хариуцагч Б Д аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Б.Д би М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6,513,296.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах болно. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,085,551.85 төгрөгийг төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Д ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,513,296.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн шаардсан 6,513,296.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,085,551.85 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,163 төгрөгийн тал хувь 59,581.5 төгрөгийг улсын орлого болгож, 59,581.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 59,581.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М-ийн нэхэмжлэлтэй, Б.Д ид холбогдох 6,513,296.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,085,549 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,085,551.85 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,163 төгрөгийн тал хувь 59,581.5 төгрөгийг улсын орлого болгож, 59,581.5 төгрөгийг Төрийн санийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Б.Д аас 59,581.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М-д олгсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ