Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 51

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Дд холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Дд холбогдох,

Барааны үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Л.Д нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Л.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Л.Дд 2015 онд Орифлейм брэндийн гоо сайхны 12.773.920 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг итгэлцийн дагуу зээлээр өгч 7.538.960 төгрөгний тооцоо хийсэн. Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгөхгүй удаа дараа хууран мэхэлж явсан тул 2016 оны 08 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулахад хохиролоос 1.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг тодорхой хугацааны дараа өгнө гээд хүсэлт тайлбар гарган эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлүүлсэн боловч үлдэгдэл 4.000.000 төгрөгний хохирлыг одоо хүртэл өгөхгүй байгаа тул Л.Даас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би Н.Бгаас 5.500.000 төгрөгийг аваагүй, учир нь Н.Б нь өөрийн төрсөн дүү Н.Баярмаагийн нөхөр болох өмнө нь эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Бямбадорж нь найз мөрдөн байцаагч Бат-Эрдэнэд тушаан хэлж намайг доромжуулж тодорхой тайлбаргүйгээр тухайн бичиг баримтан дээр гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан тул би аваагүй барааны үнийг төлөх ёсгүй гэж үзэж байна.

Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэрний 3-р хуудасны 2015 оны 06 дугаар сарын 18-нд 19-н нэр төрлийн барааны үнэ болох 214.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 18-нд 7-н нэр төрлийн барааны үнэ болох 124.900 төгрөг, 5-р хуудас дахь 343.700 төгрөг, мөн 21-н нэр төрлийн барааны үнэ болох 373.200 төгрг SPA саван 5 ширхэг нийт 17.500 төгрөг, эколлаген-115.000 төгрөг, 6-р хуудас дахь 2015 оны 07 дугаар сарын 23-нд 16-н төрлийн барааны үнэ 467.400 төгрөг, мөн энэ хуудсандаа 775.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-нд 3-н нэр төрлийн барааны үнэ 77.500 төгрөг, 7-р хуудас дахь амьдрах байрны, 8-р сард түрээс 173.000 төгрөг, амралт 20.000 төгрөг, 15 оны 08 дугаар сард 13-н нэр төрлийн барааны үнэ болох 253.500 төгрөг, мөн 154.000 төгрөг, 5 ширхэг оо 17.500 төгрөг, 8-р хуудасны 245.000 төгрөг хуримны зардалд, 2015 оны 08 дугаар сарын 13-нд 6-н нэр трлийн барааны үнэ болох 161.100 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-нд 18.700 төгрөг барааны үнэ, 2015 оны 08 дугаар сарын 17-нд 316.800 төгрөг барааны үнэ, 9-р хуудасны 2015 оны 08 дугаар сарын 20-нд 115.000 төгрөг, зовхины тос 20.000 төгрөг, амьдрах байрны хөлс 177.700 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 13-нд саван 20 ширхэг, 75.000 төгрөг, лак 108.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-нд 254.500 төгрөг 9-н нэр төрлийн барааны үнэ, 115.000 төгрөг-1 эколлаген, 192.500 төгрөг-10 нэр төрлийн барааны үнэ нийт 562.000 төгрөг болсон. Үүнээс харахад нийт 4.952.000 төгрөг, 40 ширхэг лак 200.000 төгрөг нийт 5.152.500 төгрөг болжээ. Харин өгсөн нь дэвтэрт байхгүй.

Эхний хуудас дахь 2015 оны 02 дугаар сарын 14-нд 675.000 төгрөг, дэвтэрт байхгүй байгаа 2-р хуудсаны Баярмаад дансанд 123.000 төгрөг, 8-р сарын 14-нд 500.000 төгрөг, бэлнээр нь 1.000.000 төгрөг, энэ мөнгө нь орлогот нэмэгдэх ёстой. Мөн 11-р хуудсанд байгаа 2015 оны 06 дугаар сарын 18-нд 63.500 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 19-нд 75,800 төгрөг, 15,600 төгрөг, лак 6000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-нд 40,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 23-нд 10,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 03-нд 10,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 14-нд 115,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 17-нд 62,000 төгрө, 2015 оны 07 дугаар сарын 18-нд 15,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 19-нд 50,000 төгрөг, 101,600 төгрөг, 12-р хуудсанд 2015 оны 07 дугаар сарын 22-нд 61,500 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-нд 40,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-нд 70,000 төгрөг, дансаар 30,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 29-нд 40,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-нд 40,000, 2015 оны 08 дугаар сарын 03-нд 35,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-нд 29,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 09-нд 145,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-нд 40,600 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-нд 80,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-нд 35,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 15-нд 130,000 төгрөг, 25,000 төгрөг, 80,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 16-нд 110,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 18-нд 40,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 13-нд 60,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-нд 140,000 төгрөг, 125,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 16-нд 15,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-нд 120,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-нд 130,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-нд 120,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-нд 135,000 төгрөг, 08 дугаар сарын 18-нд 40,000 төгрөг, 9 дүгээр сарын 13-нд 60,000 төгрөг, 140,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-нд 125,000 төгрөг, 150,000 төгрөг, 10 дугаар сарын 15-нд 120,000 төгрөг, 10 дугаар сарын 16-нд 130,000 төгрөг, 10 дугаар сарын 19-нд 120,000 төгрөг, 10 дугаар сарын 22-нд 135,000 төгрөг, 10 дугаар сарын 15-нд 475,000 төгрөг-Баярмаа захиралд, 2016 оны 01 дүгээр сарын 15-нд 120,000 төгрөг-эколлаген, 2016 оны 03 дугаар сарын 02-нд 25,000 төгрөг-ийлдэс эколлаген ком-120,000 төгрөг, 5 ширхэг трико-50,000 төгрөг, 03 дугаар сарын 07-нд 90,000 төгрөг, 1 ширхэг эколлаген-130,000 төгрөг, 3 дугаар сарын 7-нд 147,000 төгрөг-эколлаген, 4 дүгээр сарын 08-нд 180,000 төгрөг өгсөн. Нийт 4,473,300 төгрөг өгсөн. Үүнээс хойш Баярмаа захирлын нөхөр Бямбадорж нь найз байцаагч Бат-Эрдэнэ нь дарамтуулж гарын үсэг зурснаас хойш 1,500,000 төгрөг дансаар мөн болзолд явж байх үедээ мөнөний хүү гэж 1,439,000 төгрөг төлсөн. Нийтдээ 7.412.300 төгрөг өгсөн байна гэжээ.

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 10-нд 5.500.000 төгрөгийн бараа өгч авсан тухай болон яаж төлөх талаар гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол бол бид хоёрын хооронд болсон асуудлаар харилцан тохиролцож сайн дураараа санаа зориг нэгдэж хийсэн хэлцэл биш юм. Орифлейм Монгол ХХК нь 2015 онд гоо сайхны бүтээгдэхүүний захиалга борлуулалтыг сайн хийвэл Египет улсад аялуулах уралдаан зарласны дагуу Орхон аймаг дахь салбарын захирал Н.Б нь олон хүний цалин урамшууллаар бараа захиалж тэднийг нь бүгдээрээ нийлж зарж борлуулах ажиллагаа явуулж 3 хүн шалгарч Египет явсан. Бараа бүтээгдэхүүнээ зараад мөнгийг нь Н.Бд өгч байсан. Бүгд л тэгж ажиллаж байсан. Аялж ирсэнээс хойш үлдсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэлийг зарах үүрэг өгсөний дагуу би бараа аваад зарж мөнгийг нь өгч байсан. Гэтэл сүүлдээ Н.Б нь аваагүй барааг хүртэл авсан болгоод өөрөө надтай хамт биш дангаараа тооцоо хийгээд 5.234.960 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг Орхон аймгийн ЦГ-т гаргаад түүнийг нь мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ гэдэг хүн шалгасан юм. Тэр хүн намайг залилан хийсэн 3-5 жил хорих ялтай хэрэг хийсэн байна, мөнгийг нь төл гэж айлгаж дарамталсны улмаас би нотариат дээр очиж 5.500.000 төгрөг төлнө гэсэн гэрээ хийсэн. Иймд 2016 оны 08 сарын 10-нд Н.Б.Л.Д бидний хооронд хийгдсэн хэлцэлийг дүр үзүүлэн хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцно уу гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Би Л.Дд үүрэг даалгавар өгч, хүчээр хийлгээгүй, надад тийм эрх байхгүй бөгөөд зөвхөн 2 иргэн хоорондын асуудал юм. Аялж ирсний дараа гэдэг тохиролцоо хийгээгүй ба аялахаас өмнө тооцоогоо дуусгана гэсэн боловч Л.Д нь үнэндээ авч явсан барааныхаа мөнгийг бэлнээр өгөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 09-ний орой Л.Д ажил дээр ирж, хэдэн төгрөгийн тооцоо байгаа билээ? гэхэд би 2 тооцоо гарч ирж байна. Эхнийх нь ЦГ-т өгсөн- 5.234.960 төгрөний, 2 дахь нь тооцооны дэвтэрт байгаа өөрийн хэрэгцээнд хэрэглэе гэж гуйж авч явсан 5.664.200 төгрөг болж байна гэж нэг бүрчлэн танилцуулахад ..За ерөөсөө 5.500.000 төгрөгөөр мухарлая, мөнгөө 3 хувааж төлье.. гэдэг санал Л.Д тавьсан. Удаан хугацааны турш намайг амаар болон гарын үсэг зурж, удаа дараа хуурч, мэхэлж байсан тул тэгвэл баталгаа гаргаж өг гээд маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 10-нд Голомт банкны 2 давхарт байрлах нотариат дээр хоёулаа уулзаж, гэрээ хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Даас 1.577.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.422.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Даас 40,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бараа зээлээр өгч авалцаж байсан, мөн тооцооны үлдэгдэл байгаа зэрэг үйл баримтыг зөв тогтоосон атлаа тооцооны үлдэгдлийг баталсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Л.Дын гарын үсэг бүхий 5.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй талаар тайлбарлахдаа Эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт шууд нотлох баримтаар үнэлэхгүй гэжээ. Шүүхийн дээрхи үндэслэл тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасныг анхааралгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн уг алдааг засаж, 2018 оны 2 дугаар сарын 26-ны 198 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Д давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс баримттай хэсгийг надаар төлүүлэхээр дүгнэсэн нь зөв боловч намайг хэдэн төгрөг төлсөнийг зөв тогтоож чадаагүйд гомдолтой байна. Би 3 077 000 төгрөгийн бараа аваад 4 473 300 төгрөг буюу зарим бараагаа буцааж төлсөн байгаа. Гэтэл шүүх намайг зөвхөн 1 500 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байгаа юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн скочоор нааж хуудсыг нь хойно урд нь оруулсан дэвтэр бол Н.Б бид хоёрын хоорондын тооцооны дэвтэр. Ийм байдлаар мөнгө, бараа өгч төлсөн гэдгээ тэр дэвтэрт бичсэн тооцоог үндэслэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байхад шүүх намайг төлсөн баримтаа гаргаж өгөөгүй, нотлогдохгүй гэж үзсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна уу? шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Л.Даас Орифлейм брендийн гоо сайхны барааны үнэ 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.Д нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид 2015 оноос Орифлейм брендийн гоо сайхны барааг зээлээр авч худалдан борлуулан өгөхөөр амаар тохиролцон бараа бүтээгдэхүүнийг авч байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Л.Дд нийт 12.773.920 төгрөгийн бараа өгч 7.358.960 төгрөгийн тооцоо хийж 4.531.300 төгрөгийн барааг буцаан авсан үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгөхгүй байгаа гэсэн тайлбар гарган шаардаж буй боловч шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй авсан барааныхаа үнийг төлөөд дуусгасан төлөх шаардлагагүй гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Дын 3.077.700 төгрөгийн бараа хүлээж авснаа зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн түүний нэхэмжлэгчид өгсөн 1.500.000 төгрөгийг хасч 1.577.700 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагч Л.Д нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүтээгдэхүүний үнийг 3 сарын хугацаанд хувааж төлөх тухай баталгаа гаргаж өгсөн байх боловч энэхүү баталгааг хэлцэл гэж үзэхгүй эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримт гэж үнэлэхгүй гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Л.Д нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.900 төгрөгийг, хариуцагч Л.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.200 төгрөгийг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ