Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00698

 

 

 

 

 

 

 

                                                                                      301/ШШ2025/00698

 

 

 

         Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, _ дүгээр хороо, Ж гудамж, .... дугаар давхарт байрлах “Д финанс ББСБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ... дүгээр баг, Ц ..  гудамж ... тоотод оршин суух Б-ийн М /РД:НП97031817/, Т-ийн Д /РД:..../ нарт холбогдох,

...  төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д финанс ББСБ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийт  5,937,934.41 төгрөгийг Б.М, Т.Д   нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М , Т.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Б.М , Т.Д 2022 онд үүссэн нөхцөл байдалд зээлийн үлдэгдэл болон нэмэгдүүлсэн төлбөрүүдтэй холбоотойгоор дараах хамтын төлөлтийн хүсэлт гаргаж байна. Нийт үлдэгдэл 5,937,934.41  төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөг 6 сар хугацаанд төлнө. Сүүлийн төлөлт дуусах огноо 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр.  Бид сар бүр 1,000,000 төгрөг хамтран гаргаж энэхүү гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулна. Энэхүү графикийг хүлээн авч өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М , Т.Д нарын гаргасан хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д финанс ББСБ ” ХХК нь хариуцагч Б.М , Т.Д нарт холбогдуулан нийт 5,937,934.41  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудсан боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7543-т заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хувийн цахим шуудангийн хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7544, 7532-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 5,937,934.41  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч нараас ирүүлсэн графикийн дагуу төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 109,955 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 54,977.5 төгрөг, хариуцагч Б.М , Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамж  54,977.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д финанс ББСБ ” ХХК–ийн нэхэмжилсэн 5,937,934.41  төгрөгийг хариуцагч Б.М , Т.Д нар нь 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс сар бүр 1,000,000 төгрөг 6 сар хугацаанд төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж  109,955 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 54,977.5 төгрөг, хариуцагч Б.М , Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамж  54,977.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д финанс ББСБ ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.М , Т.Д нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН