| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01067/И |
| Дугаар | 301/ШШ2025/00702 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 301/ШШ2025/00702
301/ШШ2025/00702
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: у хот, С дүүрэг, ... дугаар хороо, С-02, С тауэр ... давхар ... тоотод байрлах “А капитал ББСБ” ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Б сумын .... ... дүгээр баг, ... тоотод оршин суух Н-ийн Г /РД:..../-д холбогдох,
3,033,766.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 3,033,766.86 төгрөгийг хариуцагч Н-ийн Г-аас гаргуулах гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н-ийн Г “А капитал ББСБ” ХХК-аас цахим гэрээ байгуулан зээл авсан нь үнэн. Гэрээний дагуу зээрээ төлж байгаад 7 дугаар сараас эхлэн ар гэрийн гачигдлаар зээлийн төлөлтөө хийгээгүй. 2026 оноос сар бүрийн 20-ны өдрийн дотор 8 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 3,033,766.86 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байх тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "А капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Г /АА92012816/-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүн болох 3,033,766.86 төгрөгийг 2026 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ын өдрүүдэд 8 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хүсэлттэй байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А капитал ББСБ” ХХК нь хариуцагч Н.Г-т холбогдуулан нийт 3,033,766.86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудсан боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7543-т заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хувийн цахим шуудангийн хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7544, 7532-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 3,033,766.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 63,490 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 31,745 төгрөг, хариуцагч Н.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 31,745 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А капитал ББСБ” ХХК–ийн нэхэмжилсэн 3,033,766.86 төгрөгийг хариуцагч Н.Г 2026 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ын өдрийн дотор 8 сарын хугацаанд хуваан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63,490 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 31,745 төгрөг, хариуцагч Н.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 31,745 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Н.Г сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН