Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00717

 

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2025/00717

 

 

 

         Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо, Б ... тоотод байрлах Х  лизинг ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ... дугаар баг, Н хорооллын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Б овогт Б-ын Б /ИБД:..../-д холбогдох,

7,745,628.54  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х  лизинг ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Б.Б-аас нийт 7,745,628.54  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б-ын Б миний бие одоогоор 5 сартай нялх хүүхэдтэй тул Х  лизинг ХХК-ийн 7,745,628.54  төгрөгийн төлөлтийг 7 хувааж сар болгон 1,000,000 төгрөг төлөөд дуусгах хүсэлттэй байна. Хүсэлтийг хүлээн авна уу. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х  лизинг ” ХХК нэхэмжлэлтэй Б-ын Б-д холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х  лизинг ” ХХК нь хариуцагч Б.Б-д  холбогдуулан 7,745,628.54  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 7,745,628.54 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 138,880 төгрөгөөс 69,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 69,440 төгрөг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 69,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х  лизинг ” ХХКтус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х  лизинг ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,745,628.54  төгрөгийг хариуцагч Б.Б 7 хувааж сар бүр 1,000,000 төгрөг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 138,880 төгрөгөөс 69,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 69,440 төгрөг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 69,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х  лизинг ” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН