| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01066/И |
| Дугаар | 301/ШШ2025/00719 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 301/ШШ2025/00719
301/ШШ2025/00719
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо, Б .....-д байрлах “Ж ” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .. дугаар баг, Ц .... тоотод оршин суух Т.Н-д холбогдох
66,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд нийт 66,000 төгрөгийг Т.Н оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Н миний бие Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүн болох 66,000 төгрөгөөс 44,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Ж " ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н нь 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 44,000 төгрөгийг манай компанийн 5007456131 хаан банкны данс руу шилжүүлсэн тул алданги 22,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан 66,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 44,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч байгууллага 66,000 төгрөг нэхэмжилснээс 22,000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг, хариуцагч Т.Н оос улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн нэхэмжилсэн 66,000 төгрөгөөс хариуцагч Т.Н 44,000 төгрөгийг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч алданги 22,000 төгрөгөөс татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг, хариуцагч Т.Н оос улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж ” зХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН