Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00721

 

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00721

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Т сумын суман багт оршин суух С овогт Ө-ны П /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Ө сумын Б багт оршин суух Б овогт Б-ын Д /РД:.../-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ө.П татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч П нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН