Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2026/00001

 

 

 

 

                                                                                      301/ШШ2026/00001

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Х сум, ... дугаар баг, Х гэх газарт оршин суух, А овогт А-ийн Х  /ИБД:..../-ийн хүсэлттэй, 

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. Хүсэлт гаргагч А.Х  шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.  

  

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч А.Х  нь ажиллаж байсан  байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

           

1.1 Хүсэлт гаргагч  А.Х  шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Х  миний бие ... онд Архангай аймгийн Х сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид орж суралцаад 1986 онд 8-р анги төгссөн. 1986 оны ... сарын 01-ны өдрөөс Архангай аймгийн Х сумын Х  зориг нэгдэлд малчнаар орж 1989 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. 1989 оны ... сарын 26-ны өдрөөс 1991 оны .... сарын 24-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч үүнтэй холбоотойгоор ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандаж байна. Ажиллаж байснаа нотлуулахаар аймгийн архиваас лавлагаа авахад үүнийг нотолсон баримтууд Гарч ирсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэр нь бүрэн эхээрээ байгаа. Иймд А.Х  миний хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн 1986 оны ... сарын 01-ны өдрөөс 1989 оны ... сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Х сумын Х  зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-ийн Х  нь 1986 оны ... дугаар сарын 01-ний өдрөөс 1989 он хүртэл цэргийн алба хаах хугацаандаа хөдөлмөр эрхэлж байсан талаар өөрийн тайлбартаа мэдүүлсэн байдаг. Түүнчлэн уг хугацааг 1990 он хүртэл тасралтгүй ажилласан гэж үзэн, ажилласан жилийн хугацаагаа тогтоолгохоор шүүхэд хандсан болно. Энэхүү хүсэлтийн зорилго нь өндөр насны тэтгэврийг “малчин” гэсэн нөхцөлөөр тогтоолгох явдал юм. Түүний нэгдэлд ажилласан хугацааг нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр нь өөрт нь хадгалагдан үлдсэн бөгөөд мөн архивын байгууллагаас авсан баримтаар зарим саруудын цалин хөлс олгогдсон талаарх мэдээлэл он, сараар тодорхой гарч ирсэн байна. Мөн шүүхийн ажиллагааны явцад гаргаж өгсөн ХААТР маягтад А-ийн Х  нь 1986 оноос эхлэн малчин, хоньчин байдлаар ажиллаж байсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд уг баримт нь холбогдох журмын дагуу бүрдүүлэгдсэн байна. Түүнчлэн 1987 онд иргэний үнэмлэх авсан бөгөөд уг баримт дээр “малчин, хоньчин” гэж мэргэжлийг нь тэмдэглэсэн байгаа нь түүний тухайн хугацаанд мал аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхэлж байсныг нотолж байна. Дээр дурдсан баримтуудыг бүхэлд нь үндэслэн үзэхэд, Арьяасүрэнгийн Хатанбаатарын гаргасан ажилласан жилийн хугацааг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул энэхүү тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Иймд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд: 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

                  - Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар цалингийн тодорхойлолтод: А-ийн Х , Архангай аймгийн Х сумын  Ж  багт малчнаар ажиллаж байсан үеийн 1986 оны 8,910,12 сар, 1987 оны 1,23,5,9,11,12 сар, 1988 оны 6,7 сар, 1989 оны 1,2,3,4,5 сар ажилласан хоног, авсан цалингийн бичилттэй,

        - А.Х-ын хөдөлмөрийн дэвтэрт:

  • Улаан туг нэгдэл, 1986 он-... дугаар сараас 12 сар хүртэл, 1987 он-... сараас 12 сар хүртэл, 1988 он-... сараас 12 сар, 1989 он-06 сараас 10 сар хүртэл тус тус бичилттэй ,

                - Батлан хамгаалахын төв Архивын 2025 оны ... дүгээр сарын 04-ний өдрийн 1472 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд:  А-ийн  Х  БХЯ-ны сайдын 1989.....26-ны өдрийн ... дугаар тушаалаар Архангай аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ... дүгээр ангид алба хааж байгаад Ардын армийн ... дүгээр ангийн захирагчийн 1991.04.23-ны өдрийн ... дугаар тушаалаар БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..., ... дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн учир 1991....24-ний өдрөөр тасалбар болгон цэргийн прокурорын мэдэлд шилжүүлсэн гэсэн,

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  • А.Х-ын 1990 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын

шимтгэлийг  нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...  тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/ гэсэн,  

  • А.Х-ын  анх  регистрийн  дугаар  авч  байсан  ХААТР-1  маягт,

А   Х , 1970 оны ... дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Архангай аймаг, Х , халх, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин- бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-  Х  сумын Х  зориг нэгдэлд, цех,тасаг-мал аж ахуйн Ж ,   эрхэлдэг ажил-үхэрчин, эхэлсэн он 1986, Х  1988-11-17  гэсэн,

                  -  А.Х-ын хаягийн хуудсанд: А   Х , Архангай, Х ,  халх, хаана ямар ажилтай-Архангай Х , Ж  бригадад хоньчин, 1987-06-06 гэсэн,

      - Батлан хамгаалахын төв Архивын 2025 оны .... дугаар сарын 09-ний өдрийн 08\3912 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд:  Аръяасүрэнгийн  Х  БХЯ-ны сайдын 1989.....26-ны өдрийн .... дугаар тушаалаар Архангай аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ... дүгээр ангид алба хааж байгаад Ардын армийн ... дүгээр ангийн захирагчийн 1991.04.23-ны өдрийн 160 дугаар тушаалаар БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн учир 1991.04.24-ний өдрөөр тасалбар болгон цэргийн прокурорын мэдэлд шилжүүлсэн гэсэн,

       - Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад: 1970 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 19 нас, Архангай аймгийн Х  сум, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан-Архангай аймгийн Х сумын Ж  бригадад үхэрчин, 1987 онд 8 жилийн сургуулийн 8 дугаар анги, ямар курс төгссөн-1988 онд ЦАШБ сургалтад оролцсон, ам бүл аав Ө 49 настай, ээж Цаваасүрэн 36 настай, Д 21 настай, Х 20 настай, Б 16 настай, Болд 13 настай, Мөнхбат 11 настай, Оюунтуяа 1 настай гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч А.Х-ын  Архангай аймгийн Х сумын Х  зориг нэгдэлд 1986 оны .... сарын 01-ны өдрөөс 1989 оны ... сарын 20-ны өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

                   - Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 486 дугаар цалингийн тодорхойлолт,

                     - А.Х-ын хөдөлмөрийн дэвтэр,

                     - Батлан хамгаалахын төв Архивын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1472 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,

                     - А.Х-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

                     - А.Х-ын гэрлэсний ХААТР-15 маягт зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч А.Х  нь А аймгийн Х сумын Х  зориг нэгдэлд 1986 оны .... сарын 01-ны өдрөөс ... оны ... сарын ...-ны өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адуучин овогт А-ийн Х ыг Архангай аймгийн Х сумын Х  зориг нэгдэлд 1986 оны ... сарын 01-ны өдрөөс 1989 оны .... сарын 20-ны өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН