| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирданзангийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1809000000429 дугаартай хэргийг 2018 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, дүү бэр, дүүгийн хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо усны 15 гудамж 4-р байр 24 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Очирданзангийн Бат-Эрдэнэ РД:/ЧЗ66032110/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг Арт галерей дотор байрлах Арт шопод нэвтэрч, хуучин гүүр нэртэй уран зураг, Санзай нэртэй усан будгийн ажил зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авч хулгайлж, хохирогч Х. Баттуяад нийт 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
.
Эрүүгийн 1809000000429 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Арт шопоос 2 ширхэг уран зураг хулгайлсан. Тухайн үед согтуу уучихсан явж байсан ба намайг ороход хаалга нь хаалттай мөртлөө цоож нь онгорхой байсан. Тэгээд 2 ширхэг уран зургийг авч гараад зарах гээд тойрч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Хохирогч Х.Баттуяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ амраад байж байтал хамтран ажилладаг Ж.Баярсайхан над руу яриад “чи зургаа авсан юм уу” гэж асуухаар нь би “аваагүй ээ гэрээсээ гараагүй байна” гэхэд “тэгвэл хулгай орсон юм шиг байна зураг алга болчихсон байна камер шүүгээд эргээд ярья” гэсэн. Тэгээд 14 цаг 32 минутанд эргэж над руу “хүрээд ир цагдаа дуудья алга болсон байна” гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад ирэхэд хаалга нь онгорхой дотор нь байсан 2 ширхэг уран зураг алга болсон байсан. Тэгээд л цагдаа дуудаж хүлээсэн. Ийм л асуудал болсон. Би 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд хаалга хааж түгжээд гарсан. Г.Цэнгүнжавын “Хуучин гүүр” зураг нь 2.800.000 төгрөг, усан будгийн ажил, Санзайн этюд 250.000 төгрөгний зураг байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Ж.Баярсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр би 14 цагийн орчимд Арт шоп дээр ирэхэд хаалганы цоож тал онгойчихсон байхаар нь юм бодолгүй түлхэж онгойлгоод ДСП хавтан шалан дээр тавьчихаад эргэн тойрондоо хартал 2 ширхэг уран зураг байхгүй болчихсон байхаар нь Баттуяа руу залгаж асуухад ирээгүй гэрээсээ гараагүй гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд:
“…2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэрэг болсон гэх газар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Blue Cuisine Art гэх 2 давхар барилга байх ба дотогш ороход хоёр уран зураг байсан гэх баруун зүүн ханануудыг хохирогчоор заалган 2 кадр зураг аван бэхжүүлж авав. Үзлэгийн явцад мэргэжилтэн Б.Мөнгөнсүх Никон D3200 маркийн гэрэл зургийн аппаратаар нийт 8 кадр зураг дарж, 4 гарын мөр илрүүлэн бэхжүүлж авав...” гэжээ /хх-ийн 4-7 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:
“…Тус хэргийн хохирогч Х.Баттуяагаас хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн сидиг хураан авч үзлэг хийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хавсаргахаар тогтов…” гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
“…Үзлэгийг 10 цаг 20 минутанд эхэлсэн бөгөөд бичлэг эхлэхэд дэлгэцийн дээд буланд 2018/05/12 14:00:00 гэсэн бичиг гарч ирж яллагдагч О.Бат-Эрдэнэ нь согтуу байгаа шинжтэй барилга руу орж, гартаа зураг бариад гарч явж байгаа нь харагдана. Үүнийг гурван зургийн хамт мөн хулгайлсан гэх 2 зургийн хамт баримтжуулжээ...” гэжээ /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:
“…1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:
“…Хуучин гүүр нэртэй уран зураг нь 2.600.000 төгрөг, Санзай нэртэй усан будгийн ажил нь 40.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 03/264 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/, О.Бат-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О. Бат-Эрдэнэ нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Blue Cuisine Art” нэртэй арт галерей дотор байрлах “Арт шоп”-д нэвтэрч, “Хуучин гүүр” нэртэй уран зураг, “Санзай” нэртэй усан будгийн ажил зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас хохирогч Х.Баттуяад нийт 2.640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Баттуяагийн мэдүүлэг, гэрч Ж.Баярсайханы мэдүүлэг, эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг “Арт шоп”-оос нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, гэрч Ж.Баярсайханаас хэрэг болсон газрын нөхцөл байдлыг мэдүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгт хэрэг болсон газарт шүүгдэгч нь хохирогчийн цүнхтэй эд зүйлийг авсан талаар бичигдсэн камерын бичлэг, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 2.640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Бат-Эрдэний хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч О.Бат-Эрдэнээс гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох 2.640.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Баттуяад олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Бат-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.