| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01012/И |
| Дугаар | 301/ШШ2026/00016 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 301/ШШ2026/00016
301/ШШ2026/00016
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, С талбай-02, С тауэр, .... дугаар давхарт байрлах “М банк” ХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Б сумын ... дүгээр багт оршин суух БоржБигин овогт М Б /ИБД:.... /-д холбогдох
11,350,519.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000251700 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 11,326,519.85 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 11,350,519.85 төгрөгийг хариуцагч М-ын Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мягмаржавын Баттулга нь “М Банк” ХК-ийн нэхэмжилсэн 11,350,519.85 төгргийг дараах байдлаар төлөх хүсэлттай байна.
хувааж төлөхийг хичээнэ. Одоогоор миний бие ажил хийх боломжгүй байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болж төлж чадаагүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: "М банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мягмаржавын Баттулгад холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч М.Баттулгын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан 11,350,519.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 11,350,519.85 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн графикийн дагуу төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 196,558 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 98,279 төгрөг, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 98,279 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжилсэн 11,350,519.85 төгрөгийг хариуцагч М.Б 2026 оны 01 дүгээр сард 1,621,502 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 1,621,502 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,621,502 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,621,502 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,621,502 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,621,502 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,621,502 төгрөг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 196,558 төгрөгөөс 98,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 98,279 төгрөг, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 98,279 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М банк” ХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН