| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00072/И |
| Дугаар | 137/ШШ2026/00054 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2026/00054
2026 01 22 137/ШШ2026/00054
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, Ю-ийн гудамж-..., МПМ цогцолборт байрлах, М... ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..."М... ББСБ" ХХК болон А.О нарын хооронд 2022 оны 12 сарын 30-ны өдөр 140000842708 тоот “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулагдсан. А.О нь “М... ББСБ” ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2025 оны 01 сарын 09-ний өдөр ... төгрөгийг сарын 2,2%- ийн хүүтэйгээр, 2025 оны 01 сарын 14-ний өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр, нийт ... төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. "М... ББСБ” ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход “холбогдох боломжгүй”, “орох ярианы эрх хаалттай" гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2025 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн Э... сумын ...-р баг Ухаа Чулуугийн ... оршин суух, Б... овогт А-ийн О /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.О нь М... ББСБ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа нэхэмжилж байгаа үнийн дүн болох ... төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.О нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч А.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б