Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 137/ШШ2026/00048

 

           2026        01          21                                      137/ШШ2026/00048

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

У... хот С... дүүрэг ...-р хороо, П-ын гудамж, Ай Си тауэр ... тоотод байрлах П.. ББСБ ХХК /ХХД:..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б нь манай компанитай 2025 оны 03 сарын 26-ний өдөр ... дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан Даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.Б-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П... аппликейшнаас 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, ... төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн дансанд хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, .. төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, ... төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын хувийн 4 хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр .. зээлийн дансны дугаартай, .. төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр .. зээлийн дансны дугаартай, ... төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2025 оны 4 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл .. төгрөг, шимтгэл 24,180.00 төгрөг, үндсэн хүү 335,472.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,555.03 төгрөг, нийт:... төгрөг. 2. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 500,000.00 төгрөг, шимтгэл 10,000.00 төгрөг, үндсэн хүү 140,054.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,065.76 төгрөг, нийт 674,120.55 төгрөг. 3. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 500,000.00 төгрөг, шимтгэл 10,000.00 төгрөг, үндсэн хүү 140,054.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,065.76 төгрөг, нийт 674,120.55 төгрөг. 4. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,560,000.00 төгрөг, шимтгэл 31,200.00 төгрөг, үндсэн хүү 436,970.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,085.16 төгрөг, нийт 2,103,256.11 төгрөг. 5. 2025 оны 4 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 7,880,000.00 төгрөг, шимтгэл 78,800.00 төгрөг, үндсэн хүү 2,033,169.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,235.87 төгрөг, нийт ... төгрөг. 6. 2025 оны 4 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 13,230,000.00 төгрөг, шимтгэл 132,300.00 төгрөг, үндсэн хүү 3,429,216.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... төгрөг, нийт ... төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч М.Б-өөс нийт ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... ...-р баг, ...-р хэсэг цэцэрлэг ... тоотод оршин суух, Д... овогт М-ын Б... /РД:..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний  бие М... овогтой Б... нь П... ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа зээлийн гэрээний үүрэг ... төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч М.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б