Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2026/00030

 

 

 

 

 

2025 12 24 317/ШШ2026/00030

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ******************************тоот хаягт оршин байх Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************** хаягт оршин суух, Б  овогт Г- ийн Т-од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,171,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшид зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025-06-02-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025-08-08 ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.Хариуцагчаас 1,171,222 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Т- би Х-ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,798,126.43 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөх болно. Үүнд: 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сар 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-н ыөдөр 830,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 812,126.43 төгрөгийг төлнө гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х-ХХК нь хариуцагч Т-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,171,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 1,171,222 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сар 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-н ыөдөр 830,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 812,126.43 өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,356 төгрөгийн тал хувь болох 11,678 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,678 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,678 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Т-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,171,222 төгрөгийг хариуцагч 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сар 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-н ыөдөр 830,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 812,126.43 өдөр төлж барагдуулахаар илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,356 төгрөгийн тал хувь болох 11,678 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,678 төгрөгийг, хариуцагч Г.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 11,678 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ