| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/02108/И |
| Дугаар | 317/ШШ2026/00031 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 317/ШШ2026/00031
2025 12 24 317/ШШ2026/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *****************дүгээр баг, Т-ны Төв аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, М овогт С-ийн М-
Хариуцагч: ****************хаягт оршин суух О овогт С-ийн Т-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 7,270,690.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.М-, С.Т-нар нь 2023 оны 7 сарын 27-ны өдөр Т-ны Борнуур тооцооны төвөөс №MN500034311001864614 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг сарын 1,8% /жилийн 21,6%/-ийн хүүтэй, 24 сар /2 жил/-ийн хугацаатай, тэжээлийн арчилгаанд зарцуулах зориулалтаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэрийн хөдлөх хөрөнгө, хадлангийн трактор, хадуур, тармуур барьцаалсан байна. Зээлдэгчийн хүсэлтээр 1 удаа, засгийн газраас хүүний дэмжлэг үзүүлэх зорилгоор 1 удаа нийт 2 удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Зээлдэгч нь зээл авснаас хойшхи хугацаанд үндсэн зээлд 9,070,000 төгрөг, зээлийн хүүнд 3,233,410.94 нэмэгдүүлсэн хүүнд 85,926.57 төгрөг-ийг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан, төлбөрийн зөрчил үүсээд 95 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дээр дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч С.М-, С.Т-нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Төв аймаг Борнуур сумын Бичигт 3 дугаар баг, Шар хоолой хэсэгт оршин уугч С-ийн М-, Сунравжав овогтой Тул нар Т- ХК-ийн Төв аймгийн салбарын тооцооны төв хариуцсан менежер Б.БТ- хугацаа хэтэрсэн малчны зээлийн талаар тохиролцоод 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар болсон гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т- ХК нь хариуцагч С.М-, С.Т-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,270,690.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан 7,270,690.46 төгрөгийг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах болно гэх хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 7,270,690.46 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,281 төгрөгийн тал хувь болох 65,640.5 төгрөгийг улсын орлого болгож, 65,640.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 65,640.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т- ХК нь хариуцагч С.М-, С.Т-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,270,690.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,281 төгрөгийн тал хувь 65,640.5 төгрөгийг улсын орлого болгож, 65,640.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.М-, С.Т-нараас 65,640.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч С.М-, С.Т-нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ