Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2026/00062

 

 

 

 

 

2026 01 05 317/ШШ2026/00062

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ********************** оршин байрлах, Т-  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Ч  овогт Н-  С-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 718,997.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т-д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Н.С нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-11-19-ний өдөр 2243259 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2243259 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 554,837.98 төгрөг, үндсэн хүүнд 139,949.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,310.30 төгрөг, шимтгэлд 1,900 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, Нийт 718,997.41 төгрөгийг хариуцагч Нямрагчаагаас Сайхантуяагаас гаргуулах гэжээ.

Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.С би Т  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 718.997641 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2026 оны 01 дүгээр сард багтаагаад бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Н.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 718,997.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Н.Сайхантуяа нь нэхэмжлэгчийн шаардсан 718,997.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,805.92 төгрөгийн тал хувь болох 10,902.96 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,902.96 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,902.96 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т -ийн нэхэмжлэлтэй, Н.С холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 718,997.41 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сард төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,805.92 төгрөгийн тал хувь болох 10,902.96 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 10,902.96 төгрөгийг, хариуцагч Н.Сайхантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 10,902.96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ