Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/01013

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Х газар /дарга Г /. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах /

 

Хариуцагч: Ө. Хаяг: Б аймаг, А сум, 4 дүгээр багт оршин

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэгээр олгосон мөнгөнөөс үлдсэн 1,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г , Ө нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б аймгийн А суманд нас барсан болох нь 00 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдсон.

2.Гэтэл уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан эрхийн дагуу хариуцагчаар зөвхөн Ө ийг тодорхойлсон бөгөөд хариуцагч Ө нь санхүүгийн дэмжлэгээр олгосон мөнгөнөөс үлдсэн 1,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Х газарт төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Хариуцагч Ө ээс нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 34,550 төгрөгийн тал нь болох 17,275 төгрөгийг хариуцагч Ө ээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ө нь санхүүгийн дэмжлэгээр олгосон мөнгөнөөс үлдсэн 1,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Х газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч аймгийн Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 17,275 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ