| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01551/И |
| Дугаар | 317/ШШ2026/00072 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2026/00072
2026 01 06 317/ШШ2026/00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******************* тоот хаягт оршин суух, Т- овогт Т-ийн Э /рд:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************ тоотод оршин суух бүртгэлтэй боловч, *********************** хаягт түр оршин суудаг, Ө овогт Э-ийн С /рд:******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө овогт Э- ийн С /рд******/, М овогт Б-ийн Э /рд:*********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин С.Нандин-Эрдэнэ, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Мишээл, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.Анунгоо нарыг эх Б.Э- д асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин С.Н 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.М 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.С тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Э даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Гэрчлэгч Э.С , Б.Э нар нь эд хөрөнгийн талаар эвлэрч, байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байрлах 24 дүгээр байрны 1 тоотын үл хөдлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг гаргуулан авах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
Үүнд: а/.Хариуцагч Э.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрөв.
б/.Тус үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн охин болох С.А (рд:*********), С.М (рд: ***********), С.Н (рд: **********), С.Н (рд: **********) нарын нэр дээр шилжүүлж, бага охин С.А 18 насанд хүртэл бусдад худалдах, бэлэглэх, дамжуулах, барьцаалах, шилжүүлэхийг хориглов.
в/.Хариуцагч Э.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2026 оны 02 дугаар сард багтаан С.А , С.М С.Н С.Н нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.С улсын тэмдэгтийн хураамжид 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Төв аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ