| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/01084/И |
| Дугаар | 302/ШШ2025/01023 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/01023
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн Б салбар . Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, /
Хариуцагч: Ж. Хаяг: Б аймаг, А сум, 4 дүгээр багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 6,250,387 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 6,250,387 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарт төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч Ж ээс нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,956 төгрөгийн тал нь болох 57,478 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 57,478 төгрөг, мөн хариуцагч Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 57,478 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 6,250,387 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,956 төгрөгийн тал нь болох 57,478 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 57,478 төгрөг, мөн хариуцагч Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 57,478 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ