Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 876

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, “Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв”-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS-25232:2003-т нийцүүлэн УАУЭСКТ-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулан шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад дээрх стандартад нийцүүлэн УАУЭСКТ-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах, “Б*******” ХХК, “М*******” ХХК, “Д*******” ХХК, иргэн Ц.Г*******, “Д*******” ХХК, “Д.Д*******” ХХК-иудын газар ашиглах эрхийн хугацааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс 5 жилээр тус тус сунгаж шийдвэрлэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн зүгээс тус шүүхэд гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS-25232:2003-т нийцүүлэн Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн газар ашиглах эрхийг баталгаажуулан шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад дээрх стандартад нийцүүлэн Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах, “Б*******” ХХК, “М*******” ХХК, “Д*******” ХХК, иргэн Ц.Г*******, “Д*******” ХХК, “Д.Д*******” ХХК-иудын газар ашиглах эрхийн хугацааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс 5 жилээр тус тус сунгаж шийдвэрлэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн “Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв”-ийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгч томилох тухай” 1/41 дүгээр албан бичгээр Ц.Г*******т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрх олгосон байна 

Нэхэмжлэгч “Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв”-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч “Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус  баримтлан “Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв”-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS-25232:2003-т нийцүүлэн УАУЭСКТ-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулан шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад дээрх стандартад нийцүүлэн УАУЭСКТ-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах, “Б*******” ХХК, “М*******” ХХК, “Д*******” ХХК, иргэн Ц.Г*******, “Д*******” ХХК, “Д.Д*******” ХХК-иудын газар ашиглах эрхийн хугацааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс 5 жилээр тус тус сунгаж шийдвэрлэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                                     М.БАТЗОРИГ