Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 318/ШШ2025/00943

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 318/ШШ2025/00943

Увс аймаг

 

               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч:М Б ХК-ийн,

Хариуцагч: Н.Т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 2,567,191.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,550,191.09 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 2,567,191.09 төгрөгийг хариуцагч Н Т-аас гаргуулах” гэжээ.

Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “миний бие Н овогтой Т нь уг зээлийг ар гэрийн шалтгааны улмаас төлж чадаагүй орхигдуулсан. 3 сарын дотор хуваан төлж дуусгахаар тохиролцсон болно. 2025 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 12 сард 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 1,567,191 төгрөгөөр тус тус төлж дуусгана” гэжээ.

            Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Тт холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Н.Т нь М Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,567,191.09 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 12 сард 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 1,567,191 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч М Б ХК-ийн нэхэмжлэлийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.   

3. Хариуцагч Н.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,025 төгрөгийн тал хувь болох 28,012.5 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,012.5 төгрөгийг, хариуцагч Н.Таас 28,012.5 төгрөгийг тус тус гаргуулж, М Б ХК-д олгох нь зүйтэй.                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч М Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,567,191.09 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 12 сард 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 1,567,191 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,025 /тавин зургаан мянга хорин тав/  төгрөгийн тал хувь болох 28,012.5 /хорин найман мянга арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,012.5 /хорин найман мянга арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.Таас 28,012.5 /хорин найман мянга арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, М Б ХК-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                      Я.УРНАА