Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00957

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00957

Увс аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,             

Нэхэмжлэгч: Т  ХК-ийн,

Хариуцагч: Г.Г,

Хариуцагч: Т.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,058,276.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТХК-ийн Увс салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Г, Т.Г нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хөлс болох нийт 6,466,276.39 төгрөг гаргуулж өгнө үү. Үндэслэл: Зээлдэгч Г.Г, хамтран зээлдэгч Т.Г нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Тнаас ***тоот нэмэлт зээлийн гэрээний дагуу 10,590,000 /арван сая таван зуун ерөн мянган төгрөгийн малчны зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Г.Г, Т.Г нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2025 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар 107 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Г.Г, Т.Г нартай байгуулсан зээлийн гэрээний 6-р зүйлийн заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээл: 6,058,176.38 төгрөг, зээлийн хүү: 397,310.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 289.31 төгрөг, бусад, нотариатын хураамж 10,500 төгрөг, нийт: 6,466,276.39 төгрөг гаргуулах” гэжээ.

Хариуцагч Г.Г, Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тны нэхэмжлэлтэй танилцлаа. 6,466,276.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг сард 500,000 төгрөгөөр 13 сарын хугацаанд төлж барагдуулна” гэжээ.                              

Нэхэмжлэгч ТХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Г.Г, Т.Г  нарын хариу тайлбартай уншиж танилцаж хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                  

ҮНДЭСЛЭХ нь:               

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.                         

2. Хариуцагч Г.Г, Т.Г  нар нь нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,466,276.39 төгрөгийг сард 500,000 төгрөгөөр, 13 сарын хугацаанд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Г, Т.Г  нар нь нэхэмжлэгч ТХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

3. Хариуцагч Г.Г, Т.Г  нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,410 төгрөгийн тавин хувь болох 59,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 59,205  төгрөг, хариуцагч Г.Г, Т.Г  нараас 59,205 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,466,276.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г, Т.Г  нар нь сард 500,000 төгрөгөөр 13 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,410 /нэг зуун арван найман мянга, дөрвөн зуун арав/ төгрөгийн тавин хувь болох 59,205 /тавин есөн мянга хоёр зуун тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 59,205 /тавин есөн мянга хоёр зуун тав/   төгрөг, хариуцагч Г.Г, Т.Г  нараас 59,205 /тавин есөн мянга хоёр зуун тав/  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г, Т.Г  нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.          

 

 

 

ШҮҮГЧ                         Я.УРНАА