Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Ц.Мөнхбат /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонод овогт Цэцэгмаагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1809000000680 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнхмандах талын нар” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 55 дугаар байрны 6 тоотод оршин суудаг,

 

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Чонод овогт Цэцэгмаагийн Мөнхбат /РД:ЖЭ87081077/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн дугаар хорооны 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр байрлах “64” гэх нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Олзвойг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр цохиж түүний биед дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын  нуруу зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809000000680 дугаартай хэргээс:

ШүүгдэгчЦ.Мөнхбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01:30 цагийн үед найз Одбаярын хамт Одбаярын таньдаг 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр байдаг нэрийг нь мэдэхгүй нэг караокед очсон. Тэгээд Одбаяр, Одбаярын таньдаг залуутай караокены өрөөнд сууж байхад хажуу өрөөнд нутгийн хэдэн дүү нар /Дорнод аймгийн зүс таних залуучууд/ сууцгааж байсан. Бид нар нэг өрөөнд хамтдаа сууцгаахаар болоод хоорондоо юм яриад сууж байтал Э.Олзвой гээд залуу би Дорнодын атаман байсан гээд л тэнд байсан хүмүүст томроод байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор ямар шалтгаанаар маргалдсанаа сайн санахгүй байна. Над руу Олзвой, Манлай гээд хоёр залуу намайг зодох гээд дайраад байхаар нь би ууж байсан пивоныхоо шилээр Олзвойгийн зүүн хөмсөгнийх нь дээр нь цохьсон. Тэгээд удахгүй цагдаа нар намайг ирж барьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Олзвой нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 00 цаг өнгөрөөд хөлбөмбөг үзээд харьж явах замдаа караокед 02 цагт орсон тэр үед зүс таних Мөөжиг гэх залуутай маргалдсан. Тэгээд Мөөжиг нь архины шилээр толгойд цохисон тэгээд цагдаа дуудаад дараа нь түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Ж.Агь нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“…Би 2018 оны 7 сарын 15-ны өдөр би найзуудтайгаа хөл бөмбөг үзчихээд гараад явж байгаад манай эгчийн найз Олзвойтой тааралдсан. Олзвой, Манлайбаатар бид гурав харих гэж явж байгаад Хүнсний 64 дэлгүүрийн хажууд байдаг 64 нэртэй караокед орсон. Тэр караокед Олзвой таньдаг хүмүүстэйгээ тааралдаад бөөндөө нэг өрөөнд орцгоосон. Тэгээд жаахан байж байгаад Олзвой ах тэр хэдэн хүмүүстэй маргалдаад эхэлсэн. Хар савхин хувцастай залуу /Ц.Мөнхбат/ Олзвой ахтай маргалдаж байгаад ууж байсан пивоныхоо шилээрээ Олзвойгийн толгойд нь цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8808 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Олзвойн биед дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нуруу, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Ц.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн дугаар хорооны 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр байрлах “64” гэх нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Олзвой зүй бус харьцаж маргалдан улмаар түүний толгой тус газар нь пивоны шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь “дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нуруу, хүзүүний зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Мөнхбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Олзвойгийн мэдүүлэг, гэрч Ж.Агийн  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8808 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбатад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Олзвойгоос “...би хохирлын 800.000 төгрөг авсан, ямар нэг санал хүсэлт байхгүй ээ...” гэсэн хүсэлт /хх-ийн 51, 55/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.