Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00985

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00985

Увс аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: М Б ХК-ийн,

Хариуцагч: Г.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,178,953.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000171455 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 8,161,953.90 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 8,178,953.90 төгрөгийг хариуцагч Гантулгын Б-аас гаргуулах” гэжээ.

Зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “М Бны нэхэмжлэлтэй, хариуцагч Г овогтой Б /*****/-д холбогдох 8,178,954 (найман сая нэг зуун далан найман мянга есөн зуун тавин дөрөв) мөнгийг төлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2025.10.30-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт хийсэн тул үлдэгдэл 3,178,954 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 11 сарын 30-ны дотор 1,589,477 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны дотор 1,589,477 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Г.Б нар нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч М Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,178,954 төгрөгнөөс 5,000,000 төргөгийг төлж, үлдэх 3,178,954 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,589,477 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,589,477 төгрөгийг тус тус төлж барагдуулах

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.

Иймд М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,910 төгрөгийн тавин хувь болох 72,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 72,955 төгрөг, хариуцагч Г.Бэс 72,955 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М Б ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,178,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Б нь 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,178,954 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,589,477 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны дотор 1,589,477 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,910 төгрөгийн тавин хувь болох 72,955 /далан хоёр мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 72,955 /далан хоёр мянга есөн зуун тавин тав/  төгрөг, хариуцагч Г.Бэс 72,955 /далан хоёр мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М Б ХК-д  олгосугай.

3. Хариуцагч Г.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              Я.УРНАА