Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/01004

 

 

 

 

 

ө

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: М.Н холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,633,689.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.Н нь манай компанитай 2024 оны 10 сарын 5-ний едер ** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 190,000.00 /нэг зуун ерэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд; 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 630,000.00 /зургаан зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд; 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ** зээлийн дансны дугаартай зээлдэгчийн ** банкны дансанд 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр; 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр**зээлийн дансны дугаартай, 1,505,000.00 /нэг сая таван зуун таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 4 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 12-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1 . 2025 оны 2 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 190,000.00 /нэг зуун ерэн мянган төгрөг/ - Шимтгэл: 3,800.00 /гурван мянга найман зуун төгрөг/ - Үндсэн хүү: 55,938.08 /тавин таван мянга есөн зуун гучин найман төгрөг найман мөнгө / - Нэмэгдүүлсэн хүү: 9,501.05 /есөн мянга таван зуун нэг төгрөг таван мөнгө / - Нийт: 259,239.13 /хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун гучин есөн төгрөг арван гурван мөнгө /

2. 2024 оны 12 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь: төгрөг хорин хоёр мөнгө / - Үндсэн зээл: 566,999.22 /таван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн есөн - Шимтгэл: 11,200.00 /арван нэгэн мянга хоёр зуун төгрөг/ - Үндсэн хүү: 175,319.26 /нэг зуун далан таван мянга гурван зуун арван есөн төгрөг хорин зургаан мөнгө / - Нэмэгдүүлсэн хүү: 30,030.77 /гучин мянга гучин төгрөг далан долоон мөнгө / - Нийт: 783,549.25 /долоон зуун наян гурван мянга таван зуун дөчин есөн төгрөг хорин таван мөнгө /

3. 2024 оны 10 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 499,999.45 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин таван мөнгө / - Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү: 129,599.86 /нэг зуун хорин есөн мянга таван зуун ерэн есөн төгрөг наян зургаан мөнгө / - Нэмэгдүүлсэн хүү: 7,485.07 /долоон мянга дөрвөн зуун наян таван төгрөг долоон мөнгө / - Нийт: 637,084.38 /зургаан зуун гучин долоон мянга наян дөрвөн төгрөг гучин найман мөнгө /

4. 2024 оны 10 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 1,504,998.37 /нэг сая таван зуун дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг гучин долоон мөнгө / - Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү: 390,095.57 /гурван зуун ерэн мянга ерэн таван төгрөг тавин долоон мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 51,222.46 /тавин нэгэн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө /

- Нийт: 1,946,316 40 /нэг сая есөн зуун дөчин зургаан мянга гурван зуун арван зургаан төгрөг дөчин мөнгө /

Иймд зээлдэгч М.Н-с үндсэн зээлийн төлбөрт 2,761,997.04 /хоёр сая долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 750,952.77 /долоон зуун тавин мянга есөн зуун тавин хоёр төгрөг далан долоон мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,239.35 /ерэн найман мянга хоёр зуун гучин есөн төгрөг гучин таван мөнгө / төгрөг, шимтгэл 15,000.00 /арван таван мянган төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 3,633,689 16 /гурван сая зургаан зуун гучин гурван мянга зургаан зуун наян есөн төгрөг арван зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү3 гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Мягмаржав овогтой Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас “Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж байгаа туд өөрийн биеэр очиж уулзах боломжгүй байна. Хамаатны ахаараа малчны зээл авхуулж төлөх болсон учир П аппликейшины хугацаа хэтрүүлсэн 3,688,689.16 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мягмаржав овогтой Н/РД: **/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,633,689.16 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч М.Н нь П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,633,689.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан П ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,633,689.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч М.Н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,089 төгрөгийн тал хувь болох 36,544.5 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 36,544.5 төгрөгийг, хариуцагч М.Нгээс 36,544.5 төгрөгийг тус тус гаргуулж, “П ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,633,689.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчП ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,089 /далан гурван мянга наян ес/ төгрөгийн тал хувь болох 36,544.5 /гучин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг  таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 36,544.5 /гучин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг  таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.Нгээс 36,544.5 /гучин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг  таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “П ББСБ ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА