Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/01003

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/01003

 

Увс аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  С.Мт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Тариалан сумын иргэн Сийн М нь 2020 онд "Малчин өрхийг малжуулах" хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 3 жилийн хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна Гэвч иргэн Сийн М нь гэрээнд заасны дагуу 1,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 4,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийлгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 4,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд "... Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй 4,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 4,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.000.000 το Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн Сийн М нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 4,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Миний бие Ж.Т нь нэхэмжлэлтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 2,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлнө” гэжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тгийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Увс аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч С.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

4. Нэхэмжлэгч Увс аймгийн П газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь 39,475 төгрөгийг хариуцагч С.Маас гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М нь нэхэмжлэгч Увс аймгийн П газрын, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн, үлдэх 2,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Увс аймгийн П газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь 39,475 /гучин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч С.Маас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                             Я.УРНАА