Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/01007

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/01007

Увс аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Т.Сд холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,876,820.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Тийн С нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025-03-06-ны өдөр ** тоот гэрээний дагуу IPhone14 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,698,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 2,876,820.84 төгрөгийг хариуцагч Т Сгаас гаргуулах” гэжээ.

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т  ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 2,876,820.24 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би 5 сарын дотор төлбөрөө бүрэн төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т ББСБ  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ошүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Т.Сын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Т.С нь Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,876,820.24  төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 5 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ  ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,876,820.24  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч Т.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,979 төгрөгийн тал хувь болох 30,490 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,490 төгрөгийг, хариуцагч Т.Сгаас 30,490 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ ” ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,876,820.24  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.С 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 5 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,979 /жаран мянга есөн зуун далан ес/ төгрөгийн тал хувь болох 30,490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг, хариуцагч Т.Сгаас 30,490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА