| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01016/И |
| Дугаар | 318/ШШ2025/01006 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/01006
| 2025 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 318/ШШ2025/01006 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Ц.Г холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,759.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ц Г нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-08-20-ны өдөр 2162397 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 512,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2162397 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 511,350.22 төгрөг, үндсэн хүүнд 187,952.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,256.85 төгрөг, шимтгэлд 3,200.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 719,759.70 төгрөгийг хариуцагч Ц Гоос гаргуулах” гэжээ.
Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 769,419.80 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Мөн би энэ 11 сард багтааж төлбөрөө бүрэн төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ц.Г-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 719,759.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сард төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 719,759.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Ц.Г нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,824.24 төгрөгийн тал хувь болох 10,912.12 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,912.12 төгрөгийг, хариуцагч Ц.Гоос 10,912.12 төгрөгийг тус тус гаргуулж, “Т ББСБ ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,759.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Г 2025 оны 11 дүгээр сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,824.24 /хорин нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийн тал хувь болох 10,912.12 /арван мянга есөн зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,912.12 /арван мянга есөн зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.Гоос 10,912.12 /арван мянга есөн зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т ББСБ ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА