Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2026/00105

 

 

 

 

 

2026 01 08 317/ШШ2026/00105

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: **************цогцолборт байрлах, М--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, Ц- ийн Т-ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,818,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Т- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "Т-" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,818,937 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2.Хариуцагч Ц.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Цэцгээ овогтой Т- миний бие Т--ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Т--ын нэхэмжилсэн 1,818,937 төгрөгийг 01 дүгээр сард тал мөнгө 909,468.5 төгрөгийг төлж, үлдсэн 909,468.5 төгрөгийг 2 сарын 15-ны дотор төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М- нь хариуцагч Ц.Т-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,818,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Ц.Т- нь нэхэмжлэлийн шаардлага 1,818,937 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 01 дүгээр сард тал мөнгө 909,468.5 төгрөгийг төлж, үлдсэн 909,468.5 төгрөгийг 2 сарын 15-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Т-ад бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,053 төгрөгийн тал хувь 22,026.5 төгрөгийг улсын орлого болгож, 22,026.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,026.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М--ийн нэхэмжлэлтэй, Ц.Т-ад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 1,818,937 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 01 дүгээр сард тал мөнгө 909,468.5 төгрөгийг төлж, үлдсэн 909,468.5 төгрөгийг 2 сарын 15-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М--ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,053 төгрөгийн тал хувь 22,026.5 төгрөгийг улсын орлого болгож, 22,026.5 төгрөгийг улсын орлогоос, 22,026.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ