| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01067/И |
| Дугаар | 318/ШШ2025/01016 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/01016
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 318/ШШ2025/01016 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Эт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 10,310,126.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н овогтой Э нь Хтай 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,000,000 /Арван дөрвөн сая / төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. -Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно". 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь Хтай 2024 оны 08 дугаар сарын 08-ны зээлдэгч Н. Э -ийн Х дахь 5003074212 тоот дансанд 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 4,305,640.01 төгрөг. зээлийн хүүд 2,176,595.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12.005.04 төгрөгийг төлсөн. Хны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 12 сарын 20-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 109 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: Нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт 10,310,126.30 (Арван сая гурван зуун арван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н овогтой Э нь Хны 10,300,000 төгрөгний нэхэмжлэлээс 2,810,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,466,600 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр хугацаа хэтрүүлэхгүй төлж дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хүсэлдээ: “Дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,310,126.30 төгрөгнөөс 2,810,000 төгрөгийг төлж, үлдэх 7,466,600 төгргөгийг 10 сарын хугацаанд сар бүр хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Н.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,912 төгрөгийн тавин хувь болох 89,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 89,956 төгрөг, хариуцагч Н.Эаас 89,956 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,310,126.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э 2,810,000 төгрөгийг төлж, үлдэх 7,466,600 төгргөгийг 10 сарын хугацаанд сар бүр хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,912 төгрөгийн тавин хувь болох 89,956 /наян есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 89,956 /наян есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг, хариуцагч Н.Эаас 89,956 /наян есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА