| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Н.Гурванбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урт овгийн Нарангэрэлийн Гурванбаатарт холбогдох эрүүгийн 1809025120585 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд терсөн, 20 настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 7 дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын нийтийн байранд түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Урт овгийн Нарангэрэлийн Гурванбаатар /РД: ЙВ98042019/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Гурванбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 619 тоотод оршин суух хохирогч Б.Нямсүрэнгийн гэрт нэвтэрч, 32 инчийн “Монел” нэртэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 159.960 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Гурванбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1809025120585 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Гурванбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны байрны урд өмнө ажил цуг хийдэг байсан хоёр хүний хамт 0,5 граммын архи хоёр шилийг уугаад 14 цагийн үед хамт архи уусан хоёр ах яваад өгсөн. Би тэгээд гэрийнхээ ойролцоо байдаг долоо хоногийн өмнө танилцсан Номинсүрэн ахын гэрт очсон чинь хүн байхгүй байхаар нь хашаанд нь байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод 32 инчийн Монел маркийн зурагтыг аваад гэртээ ороод согтуу байсан болохоор унтаад өгсөн байсан. Тэгээд гэртээ унтаж байхад цагдаа орж ирээд намайг аваад явсан бөгөөд намайг согтуу байсан болохоор саатуулах байранд оруулсан. Намайг өглөө нь саатуулах байрнаас гаргаад “маргааш ирээд мэдүүлэг өгнө шүү” гээд явуулсан юм. Би Өмнөговь явах ажилтай байсан болохоор долоо хоногийн хугацаагаар Өмнөговь аймаг яваад ажил хийгээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Б.Нямсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 05 минутын үед хүүхдээ цэцэрлэгээс авах гэж гараад хүүхдээ аваад 17 цаг 18 минутанд ирэхэд гэрийн хаалга онгорхой гэрт орж ирэхэд зурагт байхгүй болохоор дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
“…Хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 619 тоот гэх ертөнцийн зүгээр баруун тийш харсан төмөр хашааны хаалгатай, гадуураа хүрэн өнгийн банзан хашаатай айл байна....5 ханатай монгол гэр байна…” гэжээ /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...2012 онд Номингоос худалдан авсан Monel брендийн 32 инчийн зурагт 159.960 төгрөг...” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэнн өгсөн тэмдэглэлд:
“...MONEL маркийн 32 инчийн LCD зурагтыг Д.Буянхүү-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/
Илтгэх хуудас /хх-ийн 11 лүгээр хуудас/, гэрч Н.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Даваадуламын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Номинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Н.Гурванбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Б.Номинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Гурванбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 619 тоотод оршин суух хохирогч Б.Нямсүрэнгийн гэрт нэвтэрч, 32 инчийн “Монел” загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 159.960 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Гурванбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн гэрт нэвтэрч телевизорийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, Н.Гурванбаатараас тухайн эд хөрөнгийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдаж, тухайн эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Гурванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буцаан төлж хор уршгийг арилгасан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Гурванбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага хэмжээний хохирог учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Б.Нямсүрэнгээс “...зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан, цаашид гаргах санал гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 50/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Гурванбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялаас хөнгөрүүлж шийдвэрлэв.
Тодруулбал шүүгдэгч Н.Гурванбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Гурванбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.