| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01044/И |
| Дугаар | 318/ШШ2025/01028 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/01028
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 318/ШШ2025/01028 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г ХК-ийн,
Хариуцагч: Ж.А,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: М.Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,679,471.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК-ийн салбарын захирал Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гны хариуцагч Ж овогтой А /РД***/, М овогтой Ц /РД: **/ болон Б овогтой Б /РД: ***/2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гтай *** дугаарт зээлийн гэрээ байгуулан 10,907,000.00 /Арван сая есон зуун долоон мянга/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүү 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Мон 2024 оны 02 дүгээр сарын 09-ны өдөр ***дугаарт гэрээ байгуулан 400,000.00 /Дөрвөн зуун мянга/ төгрөгөөр нэмэгдүүлэн зээлийн хэмжээг 10,879,555.68 төгрөгийн үлдэгдэлтэй 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлт оруулсан ба мөн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ***дугаарт зээлийн гэрээ байгуулан 441,000.00 /Дорвон зуун дөчин нэгэн мянга/ төгрөгөөр нэмэгдүүлэн зээлийн хэмжээг 10,889,203.42 төгрөгийн үлдэгдэлтэй 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай болгон нэмэгдүүлж өөрчлөлт оруулсан Хариуцагч Ж.А, М.Ц болон Б.Бнар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** дугаар зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр:
| Үндсэн өр | 4,492,309.85 төгрөг |
| Үндсэн хүү | 178,843.69 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 8,318.06 төгрөг |
| Нийт | 4,679,471.60 төгрөг |
Бүгд 4,679,471.60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 89,822 төгрөг төлсөн төлбөрийн хамт Ж овогтой А, М овогтой Ц, Б овогтой Б-с гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Б нь Гны нэхэмжлэлийн 4,472,602.31 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр М.Ц нь ОХУ-н Кызыл хотод шоронд хоригдож байгаа. Хариуцагч Ж.А нас барсан. Би 2024.04.01-ний өдрөөс хойш 10,889,203.40 төгрөгийн өрийг төлөөд явж байгаа цаашид ч төлж дуусгана. Миний ар гэр болон цалингийн хэмжээнд төлөх мөнгөн дүн болох хугацаанд уян хатан байж өгөхийг хүсэе. Би сар бүрийн 26-ны өдөр 400,000 төгрөгийг төлж зээлийг дуусгавар болгоно. Мөн тэтгэвэрийн хуримтлалыг энэ зээлээс хасаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд гаргасан хүсэлдээ: “Миний бие Гны итгэмжлэгдсэн төлөөлөгч Цовогтой У нь хариуцагч Б овогтой Бгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа ба сар бүрийн 26-ны өдөр тэнцүү төлөлт болох 400,000 төгрөгийг төлж 1 жилийн хугацаанд эвлэрэх хүсэлтийг хүлээн авч байна. Хэрэв хариуцагч хугацаандаа зээлээ төлөхгүй эхний төлөлт зөрчигдвөл гүйцэтгэх хуудсын дагуу дараагийн арга хэмжээ авах саналтай байна. Мөн хариуцагч М.Ц нь ОХУ-н Кызл хотод шоронд хоригдон нэхэмжлэл хүлээн авах боломж боломжгүй байгаа тул уг хариуцагчаас татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г ХК-ийн 4,679,471.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сар бүрийн 26-ны өдөр 400,000 төгрөгөөр 1 жилийн хугацаанд төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Б.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,822 төгрөгийн тавин хувь болох 44,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,911 төгрөг, хариуцагч Б.Бгаас 44,911 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,679,471.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сар бүрийн 26-ны өдөр 400,000 төгрөгөөр 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,822 /наян есөн мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийн тавин хувь болох 44,911 /дөчин дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,911 /дөчин дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөг, хариуцагч Б.Бгаас 44,911 /дөчин дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА