| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 569 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Ц.Сумъяа /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэрэнгийн Сумъяад холбогдох эрүүгийн 1709022570674 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багт малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаа баг, Баян 5 дугаар хэсэгт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Цэрэнгийн Сумъяа, /РД:ОО90030614/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Сумъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан караоке” зочид буудал дотор хохирогч Д.Батсайханыг “шаардлага тавьж, чи согтуу байна чамайг оруулахгүй” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан, зодож түүний биед дээд уруулд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1709022570674 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Сумъяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би нутгийн таньдаг ах Амараатай ажлынх нь үүдэн дээр уулзаад Амараа ах надад энэ хойно Хаан зочид буудалд манай найз Дашка архи ууж байна хамт оръё гэхээр нь би зөвшөөрөөд Амараа ах бид хоёр хамт Хаан зочид буудал руу ороход Амараа ах намайг доор пабад нь үлдээчихээд ах нь орчихоод гараад ирье гэж хэлээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Амараа ах Дашка гэдэг найзтайгаа хамт миний сууж байсан пабад орж ирээд бид гурав хамт пиво уусан. Тэгтэл Дашка ах манай өрөө рүү оръё гэхээр нь бид гурав өрөөнд нь орсон. Тэр өрөөнд нэг эмэгтэй байсан. Ширээн дээр нь тал шил архи байсан. Тэр архийг нь бид 4 хувааж уугаад би явах гэж гараад автобусны буудал дээр очиход Амараа ах над руу яриад чи ахыгаа хаяж явах гээд байгаа юм уу буцаад хүрээд ир гээд байхаар нь би буцаж очоод Амараа ах Дашка ах хоёртой хамт караокед нь орж пиво уусан тэгээд караокенаас гараад текен дээр нь очоод тооцоогоо хийгээд тооцоогоо хийгээд зогсож байхад дээр зочид буудлын эмэгтэй ус буцалгагч эвдэрчихлээ гээд доошоо бууж ирэхээр нь Амараа ах эвдэрсэн ус буцалгагчных нь мөнгийг нь төлөөд угтагч эмэгтэйд нь энэ хүүхнийг хөөж гарга энэ эмэгтэй өөрөө буудлынхаа мөнгийг өгөөгүй гэж хэлээд Амараа ах бид 2 гараад явж байхад Амараа ах манайд очиж хоноё гэхээр нь би согтуу байж танайд очиж чадахгүй надад зочид буудлын мөнгө өгчих гэхэд Амараа ах чи сая сонссон биздээ тэр эмэгтэй өрөөнөөс гарчихсан байгаа тэнд очоод хоночих гэхээр нь би Хаан зочид буудалд буцаж очоод ороход тэр буудлын угтагч эмэгтэй намайг оруулахгүй байсан. Тэгэхээр нь би Амараа ах мөнгийн төлчихсөн гэсэн гэж хэлэхэд угтагч эмэгтэй чи ямар өөрөө мөнгийг нь төлсөн биш гээд маргалдахад цаанаас хамгаалагч нь орж ирээд намайг гар гээд заамдаад хүзүүнээс боогоод нэг гарнаас угтагч эмэгтэй нь бариад би боолгуулаад ухаан алдаж унах гээд байхаар нь би тэр хамгаалагч эрэгтэйг нь нүүрэнд толгойгоогоороо нэг удаа мөргөөд салаад цаашаа явж байхад намайг буланд шахаад унагаах гэхээр нь би хаалгаар нь гадагшаа гараад зугтаасан. Намайг зугтаахад угтагч эмэгтэй нь гаргахгүй гээд надаас зуураад зулгайгаад байсан. Би тэр чигээрээ гүйгээд гараад явсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Хохирогч Д.Батсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 22-ны 04 цагийн орчим намайг ажлаа хийгээд байж байтал хаан зочид буудлын гаднаас нэг үл таних залуу орж ирээд 307-р өрөөнд байрлаж байсан 50 орчим насны эмэгтэй дээр орж хононо гэж хэлээд манай ресепшнтэй маргалдаж тэр үед манай ресепшн таныг оруулахгүй та мөнгө төлсөн зүйл байхгүй тэгээд ганцаараа байгаа настай хүн дээр оруулахгүй гэж хэлтэл манай ажилтанг зодсон байсан. Би гадаа байж байтал 404-р өрөөнд байрлаж байсан Пүрэвдагва гэдэг залуу гарч ирээд танай ажилтан дуудаад байна гэсэн тэгээд би буудал руу ороход нөгөө үл таних согтуу залуу манай ажилтан охиныг янхан гичий гэх зэргээр доромжлоод байж байсан. Тэр үед би түүнд шаардлага тавиад чи согтуу байна чамайг оруулахгүй гэж хэлтэл намайг чи муу гөлөг бас хэн бэ? гэж хэлээд гаргахгүй гээд байсан тэр үед намайг шууд хүзүүгээр боогоод баруун гараараа зүүн нүд рүү цохисон тэгээд бид хоёр зууралдаад байж байтал миний хувцаснаас татаж байгаад толгойгоороо мөргөөд миний уруулыг гэмтээсэн. Тэгээд нөгөө Пүрэвдаваа манай ажилтан нар цагдаа дуудлаа гэтэл нөгөө залуу гараад яваад өгсөн. Тэгээд гадаа байж байгаад эргэж орж ирээд надтай бас зууралдсан. Тэгээд гараад яваад өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 14671 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 14670 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Ц.Сумъяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, тээврийн даатгалдын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 76-79 дүгээр хуудас/, гэрч Ц.Амартүвшингийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Сумъяа нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан караоке” зочид буудал дотор хохирогч Д.Батсайханыг “шаардлага тавьж, чи согтуу байна чамайг оруулахгүй” гэж хэллээ гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан, улмаар түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Сумъяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Батсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14670 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Сумъяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийнгэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Сумъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгаэлзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж,бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Ц.Сумъяад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Д.Батсайханаас “...Ц.Сумъяатай учраа олсон, хохирлоо барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 87/ гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Сумъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна