| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01061/И |
| Дугаар | 318/ШШ2025/01037 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/01037
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 318/ШШ2025/01037 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Нийн,
Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын Эд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 2,289,900 төгрөг бүгд 32,058,600 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын олговор 2,376,308 төгрөг, нийт 43,342,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.Н нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 6 сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд авбал зохих нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор, үндсэн цалин нийт 43,342,618 төгрөг нэхэмжилж байна гэв. Үүнд:
3. Хариуцагч талаас “...нэхэмжлэгч талаас 5, 6 дугаар сард цалин ороогүй гээд байгаа хэрнээ 6 сард ажлаас чөлөөлөгдсөн гээд байдаг. Тэгэхээр ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа хүртэл цалингаа тооцуулж аваагүй гэдэг л зүйлийг яриад байгаа юм. Энэ бол 1 дүгээрт энэ нэхэмжлэлийн яг энэ маргаанд хамааралтай юу, үгүй юү гэдэг дээр дүгнэлт хийх нь зүйтэй. Яг албан тушаалаас чөлөөлөгдөөд тушаал гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалинг л бид нар одоо өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар ярих ёстой. Цалингийн картыг нь өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангуулаад өгчихсөн байгаа. Үүн дээр 2024 оны 1-4 дүгээр сар, тэгээд 7 сард ээлжийн амралтын олговор гэдэг нэртэй хэсэг дээр 1,476,756 төгрөг, ээлжийн амралтын хоног нь 18 хоногоор ингээд тооцогдоод олгогдчихсон байгаа юм. Тэгэхээр энэ хүн 2024 оныхоо ээлжийн амралтын цалингаа авсан гэсэн үг. Ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн А192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалинг хөлс тодорхойлох журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсан тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар Б.Нийн сүүлийн 3 сарын цалинг энэ 4 сар 3 сар 2 сарыг нь оруулж үзээд байгаа юм. Тэгэхээр Нийн хувьд 4 сард болбол нийт ажиллавал зохих өдрөөс ажилласан өдөр нь 13 өдөр, 3 сард нь 20 өдөр 2 сард нь 20 өдөр нийт ажиллавал ажилласан өдөр нь энэ өдрөөр нь бодоод одоо өөр нэхэмжлэгчийн хэлээд байгаа тэр хамаг нэмэгдэл, одоо урамшууллууд нь ороод олговол зохих цалин байгаа юм. Олговол зохих цалин нь 2,3 дугаар сард 1,509,000 төгрөг, 4 дүгээр сард ээлжийн амралтын нэмэгдэл нь нэмэгдээд 300,000 төгрөгийн нэмэгдэл нэмэгдэж ороод 1,400,609 төгрөгийн цалин олговол зохих цалин байгаа. Тэгэхээр сая дурдсан сүүлийн 2, 3, 4 дүгээр сарын цалингийн дунджийг тооцож үзхээр 1 сарын дундаж цалин нь 1,455,836 төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэгчийн хэлээд байгаа 14 сараар нь үржүүлээд, үүнээс нэг өдрийн дундаж цалинг нь тооцоход 70,443 болж байгаа. Нэг өдрийн цалингаа ажилгүй байсан 12 хоног, 9 хоногийн нэмээд журамд заасны дагуу хоолны хөнгөлөлтийн дүнг хасаад яг 21,861,000 төгрөгийг төлөх бол үндэслэлтэй. Иймд эхэмжлэлийн шаардлагаас 21,861,017 төгрөгийг зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Завхан сумын Эийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Нийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажил тасалсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар шийдвэрээр Увс аймгийн Завхан сумын Эийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нийг урьд эрхэлж байсан Увс аймгийн Завхан сумын Эийн вакцинатор сувилагчийн ажлын байранд эгүүлэн тогтоожээ.
Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 224/МА2025/00024 дугаартай магадлалаар Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар шийдвэрийг хэвээр үлдээснээр тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Э хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Нийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс тус Эийн вакцинатор сувилагчийн ажлын байранд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Завхан сумын Эийн даргын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эөөс шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Нийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажлын 22 хоног ээлжийн амралт эдэлсэн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Нийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажил тасалсан гэж буруутгаж, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгч Б.Нийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх сүүлийн 3 сарыг 2024 оны 01,02,3 дугаар сараар тооцож, тухайн саруудын цалин хөлсний дунджаар нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох үндэслэлтэй байна.
Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дахь заалтад “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сард нийт 1,511,950 төгрөгийн цалин хөлс, үүнээс хоолны хөнгөлөлт 22,000 төгрөгийг хасаад 1,489,950 төгрөг, 2024 оны 02 дугаар сард нийт 1,509,950 төгрөгийн цалин хөлс, үүнээс хоолны хөнгөлөлт 20,000 төгрөгийг хасаад 1,489,950 төгрөг, 2024 оны 3 дугаар сард нийт 1,509,950 төгрөгийн цалин хөлс, үүнээс хоолны хөнгөлөлт 20,000 төгрөг хасаад 1,489,950 төгрөг тус тус авч байжээ.
Ийнхүү нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцоолбол 1 сарын дундаж цалин хөлс 1,489,950 төгрөг байна. Харин нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалин хөлс (1,489,950+1,489,950+1,489,950)/(22+20+20)=72,094.35 төгрөг байна.
Нэхэмжлэгч Б.Н нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн тул 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажлын 8 өдрийн цалин 576,754.8 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарыг дуустал нийт 14 сарын цалин 20,859,300 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал ажлын 6 өдрийн цалин 432,566.1 төгрөг, нийт 21,868,620.9 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,189,979 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4.2. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны ээлжийн амралтын олговор 2,376,308 төгрөг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын 22 хоног ээлжийн амралт эдлэх эрхтэй болохыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар шийдвэрээр тогтоосон байна.
Иймд нэхэмжлэгч Б.Н нь ажлын 22 хоногийн ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч байгууллага нь 2024 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн ээлжийн амралт эдлэх хугацааг ажлын 18 хоногоор тооцож, ээлжийн амралтын олговор 1,476,756 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Нийн цалингийн картаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас дээрх 1,476,756 төгрөг нь 2024 оны 6 дугаар сарын цалин гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх 1,476,756 төгрөгийг нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацааны цалин гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаас ээлжийн амралтын 4 хоногт ногдох олговор 328,168 төгрөгийг /1,476,756/18*4/ гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн нэмэгдэл 15%, орон нутгийн нэмэгдэл 40%, үр дүнгийн нэмэгдэл 15-40%, тооцож, 6 улирлын мөнгөн дүн 6,182,730 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.
Хэдийгээр хариуцагч байгууллага нь хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцох тухай нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны улирлын урамшуулал, бусад нэмэгдлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
4.4. Нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилласан ажлын 12 өдрийн цалин 1,557,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч хуулийн этгээд нь нэхэмжлэгч Б.Нийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо ээлжийн амралтын тооцоог хийж, ажилласан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн амралтын тооцоог хийж, ажилласан хугацааны цалин хөлс олгосон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй гэдгийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар мэдсээр байж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хамтатган нэхэмжлээгүй, зөвхөн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны буюу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гарсан өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлсний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 22,196,788 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 21,145,830 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эөөс улсын тэмдэгтийн хураамж 268,934 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,196,788,90 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,145,830 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Завхан сумын Эөөс улсын тэмдэгтийн хураамж 268,934 /хоёр зуун жаран найман мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА