| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/01076/И |
| Дугаар | 302/ШШ2025/01096 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/01096
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х. Хаяг: Б аймаг, Ө сум, 01 дүгээр баг, Х 13 гудамж, 0 тоотод оршин суух
Хариуцагч: Е. Хаяг: Б аймаг, Ө сум, 12 дугаар баг, Ж 0 гудамж, 0 тоотод оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 4,575,000 төгрөг гаргуулж, түрээсийн байрнаас албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ээс анх шүүхэд хариуцагч Е д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 3,200,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, торгууль 980,000 төгрөг, халаалтын мөнгө 367,856 төгрөг, СӨХ болон цахилгааны төлбөр 107,202 төгрөг, нийт 5,855,058 төгрөг гаргуулж, түрээсийн байрнаас албадан нүүлгэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, өөрчилж хариуцагчаас түрээсийн төлбөрт 4,575,000 төгрөг гаргуулж, түрээсийн байрнаас албадан нүүлгэхийг хүссэнийг хариуцагч Е хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр 4,575,000 төгрөгийг нэхэмжлэгч Х т төлж өгч, түүнд түрээсийн байрыг чөлөөлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч Е ээс нэхэмжлэгч Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,631 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага 4,575,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88,150 төгрөгийн тал нь болох 44,075 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас, 44,075 төгрөгийг хариуцагч Е ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Х т олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Е нь түрээсийн төлбөр 4,575,000 төгрөгийг нэхэмжлэгч Х т төлж өгч, түүнд түрээсийн байрыг чөлөөлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,631 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 44,075 төгрөг, мөн хариуцагч Е ээс улсын тэмдэгтийн хураамжид 44,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ