Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/01141

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М . Хаяг: Б аймаг, С сум8 5 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Хүү Д нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн С сумын 5 дугаар багт гэрт нас барснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М ,

Гэрч С ,

Орчуулагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч М нь хүү У овогт Д нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн С сумын 5 дугаар багт гэрт нас барснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие С сумын уугуул иргэн М 1999 оны 12-р сард У овогт Ж тай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөж амьдарсан. Нөхөр болох Ж 2008 оны 07-р сарын 12-нд нас барсан. Би 4 хүүхэд асран хүмүүжүүлж байхад миний 4 дэх хүүхэд болох Д 2015 оны 04-р сарын 13-ний өдөр өвчнөөр нас барсан билээ.

1.2 Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бүх баримтуудаа бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барсан хүүхэд байвал нас барсны гэрчилгээ авсан байх гэсэн шаардлагыг тавьсан.

1.3 Миний 4 дэх хүү болох Д 2008 оны 01-р сарын 27-нд төрж 2015 оны 04-р сарын 13-нд гэртээ нас барсан ба тухайн үед нас барсны гэрчилгээ аваагүй байна. Иймд миний хүүхэд болох Д ийг нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас М гийн иргэний үнэмлэх, 00 дугаартай Д ийн төрсний гэрчилгээ, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай Д ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 00 дугаартай Ж ын нас барсны гэрчилгээ зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн С сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2025.11.03-ны өдрийн 270, тус аймгийн С сумын эрүүл мэндийн төвийн даргын 2025.08.28-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолтууд, шарилын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1153, 1154, 1155, 1156 дугаар албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1164 дугаартай албан бичгээр ирүүлсэн М , Ж , Д нарын ХААТР маягтууд, Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, А архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1196 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2010, 2020 оны тооллогын лавлагаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 04/1919 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр 10 үндэслэл бүхий заасны 133.1.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-оор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх тогтоохоор хуульчилсан байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчаас тус шүүхэд хүсэлт гаргасан байжээ.

7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие 1999 оны 12-р сард У овогт Ж тай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. Гэтэл нөхөр болох Ж 2008 оны 07-р сарын 12-ны өдөр нас барсан. Миний 4 дэх хүүхэд болох Д нь2015 оны 04-р сарын 13-ний өдөр өвчнөөр гэртэй нас барсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бүх баримтуудаа бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барсан хүүхэд байвал нас барсны гэрчилгээ авсан байх гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл 2015 оны 04-р сарын 13-ны өдөр нас барсан хүү Д т тухайн үед нас барсны гэрчилгээ аваагүйн улмаас шүүхийн журмаар нас барсныг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа гаргасан гэжээ.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Хүсэлт гаргагч М болон Ж нар гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

8.2 Гэтэл түүний нөхөр Ж нь 2008 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Даян гэх газарт нас барсан болох нь эрх бүхий байгууллагаас 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсны бүртгэлийн 06-рт бүртгэж олгосон 00 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон.

8.3 Тэдний дундаас 2001 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин М , 2002 оны 01 дүгээр сард хүү Д, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин П, 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Д нар тус тус төрсөн болох нь Б аймгийн У хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1164 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэх ХААТР маягтууд болон Д ийн төрсний бүртгэлийн лавлагаа, А архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1196 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

8.4 Харин тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д ийн нас баралт нь тус аймгийн У мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1164 тоот албан бичгээр,

8.5 Мөн А архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1196 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хүн ам, орон сууцны 2010 болон 2020 оны улсын тооллогод хүсэлт гаргагчийн 2015 онд нас барсан гэх 2008 онд төрсөн хүү Д ийн нэр бүртгэгдээгүй, байхгүй болох нь тус тус тогтоогдсон.

8.5 Б аймгийн Х газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 04/1919 дугаар албан бичигт 00 регистрийн дугаартай, 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Д ийн нэрээр нийгмийн халамжийн ямар нэг үйлчилгээнд бүртгэгдэж хамаарагдаагүй болох нь нотлогдсон байна.

9.Дээрх үйл баримтаас үзэхэд хүсэлт гаргагч М , түүний талийгаач нөхөр Ж нарын дундаас 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр нас барсан эсэх нь тус аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн нас баралт мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн хүүхэд Д ийн нас барсан тухай болон хэвтэн эмчлүүлсэн бүртгэл мэдээлэл тус аймгийн С сумын Эрүүл мэндийн төвд олдоогүй, байхгүй болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.

10.Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлт гаргагчийн хүү Д нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

10.1 Б аймгийн С сумын 01 дүгээр багийн Засаг дарга С ы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Тус багийн Засаг даргаар ажиллаад 4 жил болж байна. Тус багийн иргэн Д 2008 онд төрсөн. 00 регистрийн дугаартай. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 7 настай байхдаа өвчний улмаас гэртээ нас барсан нь үнэн гэх мэдүүлэг,

10.2 Тус аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н ы бичсэн тодорхойлолтод: Д 7 настай, эрэгтэй. Баруун, зүүн уушгины доод дэлбэнгийн цочмог үрэвсэл. Зүрхний төрөлхийн гажиг гэсэн оношоор 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан нь үнэн гэх тодорхойлолт,

10.3 А архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1196 дугаартай албан бичгээр ирүүлсэн С сумын 2010 болон 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаагаар хүсэлт гаргагчийн ам бүлд 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д тоологдоогүй, байхгүй болох нь тогтоогдсон.

10.4 Мөн хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шарилын зураг дээр Д 2008-1-26, 2015-4-13 гэж бичигдсэн зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагчийн хүү Д нь нас барсан буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

11.Иймд дээрх үйл баримтыг үндэслэн хүсэлт гаргагч М гийн хүү Д нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр С сумын 5 дугаар багт гэртээ нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

12.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан У овогт Д  нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б аймгийн С сумын 5 дугаар багт нас барсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ