Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 572

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Б.Төрмөнх /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмагнайн Төрмөнхөд холбогдох эрүүгийн 1809031890684 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонт 20-27 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дах хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Баярмагнайгийн Төрмөнх, /РД:АЮ89122078/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Төрмөнх нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санзай”-н зусланд өөрийн эгч Б.Батчимэгийг хэл амаар доромжиллоо гэсэн шалтгаанаар хүргэн ах болох хохирогч Ө.Баяржаргалтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохьж эрүүл мэндэд нь “дээд үүдэн нэг шүдний булгарал, зүүн чамархай, шанаа, нүдний салст, чихний ар хэсэг, дээд доод уруул, хүзүү, цээжинд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

ШүүгдэгчБ.Төрмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Эрүүгийн 1809031890684 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Төрмөнх нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай хүргэн ах Баянжаргал утсаар яриад “Батчимэг эгч бид хоёр чинь зусланд найзындаа ирээд архи уусан. Тэгээд хот орох гэтэл машин барих хүн алга хүрээд ирээч” гэж ярьсан. Энэ үед би Багануурын наадам дээр ажил хийж байгаад хот руу орж ирж явсан юм. Тэгээд зүүн салаанд байх гэртээ орж ирэхэд дахин яриад “ирж авахгүй бол би өөрөө согтуу бариад явлаа шүү” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би эхнэр хүүхэд болон найзуудын хамт Хөвсгөл аймаг явах гэж тохирсон байсан юм. Мөн их ядарч байсан болохоор очмооргүй л байсан. Гэтэл дахин дахин залгаад “такси бариад ир” гээд байхаар нь хүний нутаг руу удаан явж байгаад ирсэн юм нэг удаа гуйж байхад нь тус болохгүй бол гомдох байх гэж бодоод такси барьж очсон. Тэгээд би байгаа айлын хүнээр нь заалгаж очсон. Тэгээд хоёр хүүхдийг нь хөнжилд боож хойд талын суудалд оруулсан. Намайг очиход эгч маань машиндаа ганцаараа дотроосоо цоожлоод сууж байсан. Тэгээд бүгдийг нь машинд суулгаад хөдлөхөд эгч хүргэн ах хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Тэр хоёр бие биенээ хардаж хэрэлдээд байсан. Тэгээд би нилээд удаан чимээгүй явсан. Тэгээд үнэхээр хажууд нь байхын хэцүү байдалтай хэрэлдээд байхаар нь “та хоёр эрүүлдээ гэртээ очоод учраа олооч” гэж хэлсэн. Гэтэл хүргэн ах “чи юу гээд байгаа юм бэ? Эгчийгээ өмөөрөөд байгаа юм уу” гэж надаас асуусан. Би түүнд “та эгчийг маань зөндөө л элдвээр хэллээ би чимээгүй байсан. Харин гэртээ очоод учраа ол “гэж хэллээ гэж хэлсэн. Гэтэл хүргэн ах миний толгойны араас гараараа цохиод авсан. Тэгээд би жолоо барьж байсан болохоор зүүн гараараа хүргэн ахыг түлхэж суудалд нь суулгасан. Гэтэл дахин босч ирээд урд хоёр суудлын голоор орж ирэх гээд байхаар нь дахин хойш түлхэж машинаа зогсоож байгаад хүргэн ах Баяржаргалыг машины хойд суудал дээр дарж байгаад нүүрэн тус газарт нь 2,3 удаа цохисон. Гэтэл ам хамарнаас нь цус гарсан. Тэгээд би түүнийг машинаас буулгасан. Гэтэл машинаа согтуу барьж явах гээд байхаар нь түлхүүрийг нь булааж аваад холдсон. Тэгээд хэсэг хугацааны дараа түүнийг машинаа орхиод зам дагаад явган явахаар нь машин дээр  нь ирж асаагаад араас нь дагасан. Гэтэл машинд суухгүй явцгаа, зайлцгаа гээд байсан. Тэгээд такси барьж авч явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Баянжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 сарын 08-ны өдөр Солонгос улсаас хамт ажилладаг найз Нэргүйтэй цуг ирсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Санзай зусланд байх найз Нэргүйгийнх руу эхнэр хоёр хүүхдийн хамт очсон. 17 цаг 40 минутын үед эхнэр “манай ажлын газрын хүмүүс энэ хавьцаа ирчихсэн байна очоод буцаад ирье” гээд явсан. Тэгээд 20 цаг 40 минутын үед манай эхнэр ирсэн. Манай эхнэр ирэхдээ архи ууцан байхаар нь би уурлаад нэг алгадсан. Тэгээд би эхнэрийн дүү Төрмөнх рүү залгаад “ирээд машин жолоодоод бид хэдийг хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд манай найз Нэргүй нь Төрмөнхөд утсаар зам зааж өгсөн. Төрмөнх 23 цагийн үед ирсэн. Тэгээд Төрмөнх машин жолоодоод бид харих гээд замдаа явж байхдаа би эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд Төрмөнх эгчийгээ өмөөрөөд машинаа замын хажууд зогсоож байгаад намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 8686 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ө.Баянжаргалын биед дээд үүдэн шүдний булгарал, зүүн чамархай, шанаа, нүдний салст, чихний ар хэсэг, дээд, доод уруул, хүзүү, цээжинд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байхболомжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Нэг шүдний булгаралт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-р алдагдуулна…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Б.Төрмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Төрмөнх нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санзай”-н зусланд “өөрийн эгч Б.Батчимэгийг хэл амаар доромжиллоо, хоорондоо хэрүүл хийлээ” гэсэн шалтгаанаар хүргэн ах болох хохирогч Ө.Баяржаргалтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж хүч хэрэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь “дээд үүдэн нэг шүдний булгарал, зүүн чамархай, шанаа, нүдний салст, чихний ар хэсэг, дээд доод уруул, хүзүү, цээжинд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан 

болох нь шүүгдэгч Б.Төрмөнхийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Баяржаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шинжээчийн №8686 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүгдэгч нь хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Төрмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Төрмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Ө:Баянжаргалаас “гомдол, санал, хүсэлт байхгүй, хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 36/ гаргасан тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна