Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч, хохирогч Б.Анхбаяр, /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэх/

Шүүгдэгч, хохирогч М.Мөнхцэцэг /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэх/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баяржаргалын Анхбаяр, Юншөбү овогт Мандахын Мөнхцэцэг нарт холбогдох эрүүгийн 1809017090679 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Монгол суртахуун” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод оршин суудаг, /Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-328а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баяржаргалын Анхбаяр /РД: ШБ86031134/,

 

Монгол улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн  хамтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод оршин суух, /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 56-673 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Юншөбү овогт Мандахын Мөнхцэцэг /РД: ХН80060460/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох эхнэр М.Мөнхцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед зүүн хацар, баруун мөр, бугалга, шуу, баруун сарвууны 4, 5 дугаар хуруу, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун сарвууны 3,5 дугаар хуруу, зүүн бугуй, зүүн сарвууны 3 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Мөнхцэцэг нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох нөхөр Б.Анхбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед зүүн сарвууны 3 дугаар хурууны  үзүүрийн шивнүүрийн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч М.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

 Эрүүгийн 1809017090679 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч /хохирогч/ Б.Анхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018  оны 3 дугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цээнийн 2-10-а тоотод байх гэртээ найзуудын хамт бага зэрэг архи ууж наргиж цэнгэсэн юм. Тэгээд орой болж найзуудыг явсан хойно эхнэр М.Мөнхцэцэг бид хоёр хоорондоо маргаж улмаар харилцан зодолдсон. Тухайн үед манай эхнэр миний зүүн гарын дунд хурууны үзүүрээс хазсан. Тэгээд тавихгүй байхаар нь би түүний хацарт нь 2-3 удаа алгадаж улмаар шанаа нь хавдсан. Одоо эхнэр бид хоёр эвлэрсэн, мөн нэг гэрт хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч /Хохирогч/ М.Мөнхцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018  оны 3 сарын 31-ны өдөр 12 цагийн үед манай найз Сүрэнхорлоо, Дэмбээ, Баянаа 3 ирээд манайд 1 шил архи 4 ширхэг 2 литрийн пиво ууж дуусгаад манай найзууд явсан. Тэгээд манай нөхөр Анхбаяр бид 2 найзуудаа гаргаж өгөөд жорлон орчихоод гэртээ орж ирсэн чинь намайг шоолж инээгээд байхаар нь би нөхөр болох Анхбаярыг галын хайчаар зөөлөн цохьсон. Тэгээд дараа нь болж өгөхгүй болохоор нь түлхэж унагаачихаад 2 удаа гэдсэн дээр нь зөөлөн дэвссэн тэгээд би ширээн дээрээ хоол идээд байж байтал “хоёулаа гарчихаад ирэх үү” гэхээр нь “тэгье” гээд гарсан. Тэгээд би хийж байгаа үйлдлийг нь бодохоор бачуураад байшингийн буланд очоод “чи ямар зэвүүн юм бэ яагаад ингээд байгаа юм” гэж хэлсэн чинь миний баруун талын хацар руу алгадаж унагаасан. Тэгээд босоод иртэл зүүн талын шанаа руу нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэгээд би Анхбаярын хурууг нь хазаж байгаад хэд хэдэн удаа нүүр рүү нь гараа зангидаж байгаад цохисон. Тэр үед миний том охин Н.Анумаа гарж ирчихсэн Анхбаярыг “та одоо болиоч” гэсэн. Тэгээд би Анхбаярын хурууг нь хазаж байгаад хэд хэдэн удаа нүүр рүү нь гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд хурууг нь тавьсан чинь шууд үсдэж дарж газар унагаж байгаад гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл охин “та 2 болиочээ” гээд уйлж байсан. Тэгээд би охин руугаа цагдаа дууд гэсэн. Анхбаяр ээжийгээ дуудсан. Тэгээд цагдаа ирээд Анхбаярыг авч яваад эргээд гаргасан байсан. Иймд би Анхбаярын талаар цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч М.Анумаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Маргаан нь юунаас болсоныг мэдэхгүй байна. Тэгээд тэд “гадаа гаръя” гээд хамт гарцгаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа аав түрүүлээд ороод ирсэн. Тэгээд хоолоо идэх гэж ширээгээ тойроод сууж байтал ээж гаднаас орж ирсэн. Тэгээд шууд аавын дэргэд очоод түүнийг сандлаас нь түлхэж унагаагаад цээжин дээр нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд аав ээжийг  мөн л “гаръя” гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд би цонхоороо тэднийг харсан. Гэтэл ээж доошоо эвхрээд сууж байсан. Тэгээд би цонхоороо гараад очсон. Энэ үед ээж аавыг заамдаж авсан. Энэ үед ээжийг аав үсдэж унагааж үснээс нь барьж байгаад газарт мөргүүлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4570 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. М.Мөнхцэцэг-н биед зүүн хацар, баруун мөр, бугалга, шуу, баруун сарвууны 4,5-р хуруу, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун сарвууны 3,5-р хуруу, зүүн бугуй, зүүн сарвууны 3-р хуруу, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36 дугаар хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5136 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Б.Анхбаярын биед зүүн сарвууны 3-р хурууны үзүүрийн шивнүүрийн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 42 дугаар хуудас/

 

Б.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, М.Мөнхцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох эхнэр М.Мөнхцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн зодож түүний эрүүл мэндэд нь “зүүн хацар, баруун мөр, бугалга, шуу, баруун сарвууны 4, 5 дугаар хуруу, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун сарвууны 3, 5 дугаар хуруу, зүүн бугуй, зүүн сарвууны 3 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Мөнхцэцэг нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 2 дугаар гудамжны 10а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох нөхөр Б.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн цохиж хазан эрүүл мэндэд нь зүүн сарвууны 3 дугаар хурууны  үзүүрийн шивнүүрийн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Анумаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 4570, №5136 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нар хоорондоо гэр бүлийн хоорондын харилцаанаас болж маргалдан улмаар бие биенийхээ эрх чөлөөнд халдаж гэмтээсэн талаар харилцан мэдүүлж, бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд нь тус бүрт хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Анхбаяр, хохирогч М.Мөнхцэцэг нар хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийнгэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хоорондоо эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар, М.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор  болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.  

Шүүх шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нарыг ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүрийг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд харилцан бие биедээ шүүгдэгч, хохирогч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн” гэдгээ илэрхийлсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Анхбаяр, М.Мөнхцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.