Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00043

 

2026         01          13                                         157/ШШ2026/00043

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотод оршин суух, овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, овогт ******* ******* холбогдох

“эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хаваржааны хашаа шатаасан, түүний хохиролд 8,260,000 төгрөгийг гаргуулах гэж, хариуцагч ******* нь намайг шатаасан байх магадлалтай гэж 8,260,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.Нэхэмжлэгч ******* нь шаардах эрхийн үндэслэлээ: “...2023 оны 09 сард хариуцагч ******* 0 орчим хонио цалинжуулж маллуулахаар /500,000/ болсон. 2024 онд цас их орж зуд болсон. 2024.03.10-ны өдөр бид 2 машинаар өвс тэжээл авч очсон. Тэр өдөр захиргаанаас ковш очиж зам гаргаж хаваржааны хороон доторх цасыг цэвэрлүүлж гаргасан байсан. болон түүний эхнэр Батцэцэг нар ярихдаа малаа энд ирж төлүүлнэ гэж байсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа танай хашаа шатчихсан байна гэж утсаар хэлсэн. Бид очсон. Тэгэхэд нь юу болсон тухай ярихгүй зөрөөд мотоциклио унаад уул руу гараад явчихсан. Хаваржаан дээрээ очиход бүгд шатсан байсан. Бид дүгнэхдээ бууцнаасаа эхэлж шатсан байна. Хөлдүү газрыг гэсгээх гэж май тавьсан юм байна гэж дүгнэсэн тухай хэлэхэд огт хүлээж аваагүй. 2024.04.02-нд цагдаад гомдол гаргасан боловч хохирлын хэмжээ 50 саяд хүрэхгүй учраас бид шийдэхгүй, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Иймд хаваржааны үнэлгээгээр тогтоогдсон 8,100,000 төгрөг, үнэлгээний төлбөр 160,000 төгрөг, нийт 8,260,000 төгрөгийг *******гоос гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэж тодорхойлов.

 

4.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэлд намайг хороо шатаасан мэтээр гүтгэж байна. Хаваржаа манай гэрээс 3 км зайтай тул шатаж байлаа гэхэд харагддаггүй. Хэнийг шатаасныг олж тогтоохын оронд намайг хороо шатаасан байх магадлалтай гэж таамаг дэвшүүлж 8,260,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ямар үндэслэлээр 8,260,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна вэ? ******* эхнэртэйгээ хаваржааг шатаасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

7.Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 4 дүгээр сарын 11-нд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргажээ.

 

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт тусгагдсан байх ба “...Тухайн гал түймрийг хүн зориудаар гэхээсээ илүүтэйгээр хүний өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр гардаг. Гал түймрээс дутуу шатсан хийц бүтээц, эд зүйлс байхгүй тул хэргийн газрыг шалгаж шинжлэх, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй танилцах аргаар анх гал үүсвэрлэн гарсан цэгийг тогтоох боломжгүй байна. Банз болон модон бүтээгдэхүүн нь минутанд     1,2-2,3 м/мин, резин ба техникийн резин эдлэлүүд нь задгай орчинд 0,7-2,0 м/мин-ын хурдтай шатдаг байна. Тиймээс шалгалтын хугацааг тооцоолбол 15 минутын хугацаанд гал бүрэн тархсан байх магадлалтай байна...” гэжээ.

 

Харин хариуцагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Ковш энэ тэрээр цас цэвэрлэснээс хойш зүгээр байсан. 2024 оны  3 дугаар сарын 11-ний үед манайд , түүний дүү гэх 2 залуу 4 танихгүй залуутай  ковшоор хуссан замаар цэнхэр өнгийн ачааны машинтай хойшоо сарнисан 4 тооны адуугаа авах гэж яваа гээд орой 15-16 цагийн орчим очсон юм билээ. ...ингээд тухайн пүнзэнд адуугаа хашиж барьж аваад ачиж дуусаад ...0,75 граммтай Хараа архи ууцгаасан. ...Зарим нь тамхи татаад байсан, яг одоо тодорхой санахгүй байна, би өөрөө тамхи татдаггүй болохоор үнэндээ сайн анзаарсангүй...” гэжээ.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар хариуцагч ******* нь хаваржааны хашааг шатаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Нэхэмжлэгч ******* нь “хариуцагч ******* сарын 500,000 төгрөгийн цалинтайгаар манай малыг маллаж байсан тул хаваржааны хашааг харж хандах үүрэгтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс тодруулахад хаваржааг харж хандаж байгаарай гэж *******д захиагүй, энэ талаар бичгээр үйлдсэн  баримт байхгүй гэж тайлбарлав.  

 

9.Иймд нэхэмжлэгч *******гийн “8,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

 10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,110 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

11.Нэхэмжлэгч нь  ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг дарга Н.Отгонбилэгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай “...малчин гийн хороо, бууц руу зам гаргасан нь үнэн болно.” гэх албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн ба гэдэг нь миний төрсөн эх бөгөөд энэхүү шатсан хаваржаа манай эцэг, эхийн өмч юм гэж  нэхэмжлэгч тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл,  115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 147,110 (нэг зуун дөчин долоон мянга нэг зуун арав) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн  7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн  759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан  ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ