| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00575/И |
| Дугаар | 157/ШШ2026/00046 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2026/00046
2026 01 14 157/ШШ2026/00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4 дүгээр багт оршин суух ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох
“худалдах, худалдан авах гэрээний дагуу ноолуурын үнэ 7,558,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч Ж.*******, П. нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч П., Ж.******* нарт худалдсан 67,1 кг ноолуурын (1кг нь 135,000 төгрөг) үнэ 9,058,500 төгрөгнөөс тэдний өгсөн 1,500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 7,558,500 төгрөгийг гаргуулахаар, харин хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ: “... миний бие нь хөдөө мал маллан амьдардаг бөгөөд 2023 оны 04 сарын 12-нд ******* аймгийн ******* суманд бизнес эрхэлдэг П., Ж.******* гэх эхнэр нөхөр хоёрт нийт 67,1 кг ноолуурыг гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед 1кг ноолуурыг 135,000 төгрөгөөр тэд үнэлж авсан ба ноолуурын үнийг “...эгчээ бид ноолуурыг цааш борлуулаад 2 хоноод мөнгийг нь өгье” гэхээр нь би зөвшөөрсөн тул ноолуурыг хиллэж авсан, эхнэр ******* нь бичиж хүлээж авсан. ...******* рүу залгаад ноолуурын мөнгөө авъя гэхээр “мөнгө арай орж ирээгүй байна, орж ирэхээр нь асуудалгүй шилжүүлнэ, тайван байж бай” гэдэг хэлдэг үгээ хэлсээр ирсэн. ...Миний өгсөн ноолуурын мөнгө нийт 9,058,500 төгрөг болсноос удаа дараа шаардуулж байж буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-нд 1,000,000 төгрөг, 16-нд 100,000 төгрөг, 21 болон 5 дугаар сарын 02-нд тус бүр 200,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг нөхөр ын дансруу шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 7,558,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэж тодорхойлов.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд , Ж.*******, П. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй гэж байгаа боловч ченж ноолуурын мөнгө өгсөн тохиолдолд 7,558,500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
5.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба татгалзлын үндэслэлээ “... эгчийн нөхөр ах 2023 оны 4 дүгээр сарын 12-нд 67 кг ноолуур өгөхөөр ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос ченж ноолуур авахаар ирсэн байсан ба ноолуурын ханш унаж байгаатай холбоотойгоор манайх малчдаас цуглуулсан байсан 587 кг ноолуураа 1 кг-ыг нь 145,000 төгрөгөнд бодож ченж д өгсөн байсан. Тиймээс бид 2 ноолуур авахгүй гээд ахыг ченж тэй уулзуулахад эргэж буцаж байгаад Цогт-Эрдэнэтэй үнэ тохирч өгөхөөр боллоо гээд харин мөнгө төгрөгөө танай мөнгөтэй хамт тооцоогоо хийе гэж ах хэлсэн учраас би дэвтэр дээрээ 67 кг ноолуур 9,045,000 төгрөг гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр 1 кг ноолуурыг 135,000 төгрөгөөр бодож өгсөн гэсэн үг юм. 1 кг ноолуурын үнийн хувьд маргаан байхгүй. Би 1,500,000 төгрөгийг ахын дансанд шилжүүлсэн нь үнэн ба эднийх ченжид 67 кг ноолуур өгсөн, мөнгө нь шилжээд ороод ирэх юм чинь гэж бодоод хүн чанар гаргаад шилжүүлж өгсөн юм. ахынх болон манайх ченж д залилуулсан, адилхан хохирсон хүмүүс, тиймээс шүүхээр хамтдаа явж байсан тохиолдол бий. Б.Цогт-Эрдэнийн хаяг тодорхойгүй үндэслэлээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон, одоо шүүхэд нэхэмжлэлээ гаргана. эс ноолуурын мөнгөнд одоо 18 сая төгрөг авах үлдэгдэлтэй бөгөөд мөнгөө авсан тохиолдолд хамгийн түрүүнд эдний 7,558,500 төгрөгийг төлнө гэв.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр худагдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд худалдагч буюу нь 67,1 кг ноолуурыг худалдан авагч болох Ж.*******, П. нарын өмчлөлд шилжүүлсэн /Ж.******* ноолуур хүлээн авдаг дэвтэр дээрээ бичиж тэмдэглэсэн/, харин Ж.*******, П. нар нь т хэлэлцэн тохирсон үнийн дүнгээс 1,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,558,500 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гэрч ******* овогт ийн “...2023 оны 4 дүгээр сарын эхээр хөдөө гэртээ байхад ******* нь хадам ээж ноолуурын үнэ буух гэж байна, ноолуураа авчирж өгөх үү гэж утсаар ярьсан. Тэгээд ******* аймгийн ******* суманд ченж *******, нарт ноолуураа өгөхөөр хадам аав , хадам ээж Наранцэцэг бид гурвуулаа явсан. ...Хадам ээж 1 кг ноолуурыг 135,000 төгрөгөөр өгөх гэж байгаа гэж байсан. Нөхөр нь ноолуур хиллэж аваад ******* нь тэмдэглэл үйлдэж бичиж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Харин хариуцагч Ж.*******, П. нар нь “, нараас ноолуурыг бид аваагүй, Улаанбаатар хотын ченж авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбар гаргасан ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.
7.Хариуцагч нар нь 1 кг ноолуурын үнэ 135,000 төгрөг, ноолуурын үнэд 1,500,000 төгрөгийг ын дансанд шилжүүлсэн гэх үйл баримтын хувьд маргаангүй байх ба ноолуурын үлдэгдэл төлбөр болох 7,558,500 төгрөгийг ченж эс ноолуурын мөнгөө авсан тохиолдолд өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасныг дурьдах нь зүйтэй.
8.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******, П. нараас ноолуурын үлдэгдэл төлбөрт 7,558,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,886 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ж.*******, П. нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ноолуурын үлдэгдэл төлбөрт 7,558,500 (долоон сая таван зуун тавин найман мянга таван зуу) төгрөгийг хариуцагч ******* овогт ******* *******, овогт нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,886 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ж.*******, П. нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ