Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 963

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Н, Р.О    

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо 

Гуравдагч этгээд: П.Д, Г.Б  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” дугаар 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгч Л.Н, Р.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд П.Д, Г.Б, гэрчээр С.Ж, Д.О, Б.Г, Ц.А, Б.Л нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н, Р.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...нэхэмжлэгч Л.Н болон Нэхэмжлэгч Р.О нар нь Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тухайн тойргийн хэмжээнд №1958 болон №1959 хэсгийн санал авах байруудад 2016 оны 10 сарын 19-ний өдөр сонгуулийн санал авах ажиллагаа явагдсан. 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн №1958 хэсгийн санал авах байранд санал хураалтанд оролцох сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогч нь 2,627, №1959 хэсгийн санал авах байранд санал хураалтанд оролцох сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогч нь 2,649 сонгогч байсан. 

Санал авах
байрны
дугаар

Нийт

сонгогчдын

тоо

Сонгогчдын ирц
ирээгүй тоо,хувь

Сонгогчдын ирц
ирсэн тоо, хувь

Түр хасав
сэргээсэн

1.

1958

2,627

1,316=50,10%

1,311=49,90%

23

2.

1959

2,649

1,363=51,45%

1,286=48,55%

19

Нийт

5,276

2,679=50,78%

2,597=49,22%

42

Дээрх хүснэгтээс харахад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн  7 дугаар хороо, 7 дугаар тойргийн №1958 болон №1959 хэсгийн санал авах байранд сонгуулийн ирц 50 хувь хүрээгүй байх бөгөөд харин тухайн санал авах байрны ахлах зохион байгуулагч нар №1958 санал авах байрны хувьд 23 сонгогч, №1958 санал авах байрны хувьд 19 сонгогчийг “Түр хасав” бүртгэлийг сэргээхдээ тухайн санал авах байранд бүртгэлтэй нийт сонгогчдын тоон дээр нэмэлгүй харин санал өгөхөөр ирсэн сонгогчийн ирц дээр нэмж сонгогчийн ирц хүрсэн гэж үзсэн хууль бус үйлдэл уг дүнг хүлээн авч Хариуцагчаас нягтлан шалгалгүй нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргаагүй нь хууль бус байна. 

Сонгуулийн тухай хуулийн 61.16-д зааснаар “Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно”, 61.13-д зааснаар “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна”, 61.10-д зааснаар ““Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй, 64.3-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно”, 64.4-д зааснаар “Санал авах байрны дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ” гэж хуульчилсан. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн сонгогч сонгуулийн өдөр санал өгөхөөр хуульд заасан нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн энэ тухай тэмдэглэл үйлдэх хуулийн зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд №1958, №1958 санал авах байрны хувьд зөвхөн ирсэн сонгогчийн тоон дээр биш мөн нийт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт сонгогчдын тоонд нэмэх буюу дараах байдлаар тооцох ёстой байсан. 

Санал

авах

байрны

дугаар

Нийт

сонгогчдын

тоо

Түр хасав
сэргээсэн

Нийт

сонгогчдын тоо
“Түр хасав”
нэмээд

Сонгогчдын
ирц ирээгүй
тоо, хувь

Сонгогчдын
ирц ирсэн
тоо,хувь

1.

1958

2,627

23

2,650

1,316=49,66%

1,334=50,34%

2.

1959

2,649

19

2,668

1,363=51,09%

1,305=48,91%

Нийт

5,276

42

5,318

2,679=50,38%

2,639=49,62%

Энэ тохиолдолд мөн л Сонгуулийн тухай хуулийн 106.1-д зааснаар “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” буюу нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдэж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус дүүргийн сонгуулийн хороо нь хуулийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийг Сүхбаатар дүүрэгт 20 дугаар хорооны 43 санал авах байранд амжилттай хуулийн дагуу зохион байгуулсан болно. 

Тус дүүргийн 7 дугаар хорооны 1958, 1959 дэх санал авах байруудад саналаа өгсөн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрсэн учраас /1958 дахь санал авах байрны ирц 50,78 хувь, 1959 дахь санал авах байрны ирц 49,23 хувь болж нийт 50 хувь хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон түр үнэмлэхийг гардуулсан болно. 

Ирцийн хувийг гаргахдаа сонгуулийн хороо Иргэний бүртгэлийн газраас байгууллагаас ирүүлсэн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн суурь тоо болон санал өгсөн сонгогчийн тоо буюу санал авах төхөөрөмжөөс гарсан дүнтэй харьцуулан СЕХорооноос 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 тогтоолын 12 дугаар хавсралтаар батлагдсан нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл түүнийг бодох аргачлалын дагуу гаргасан бөгөөд өөрсдийн дур зоргоор ямар нэгэн тоо нэмж хасан сонгуулийн ирцийн мэдээг өөрчлөх боломжгүй юм. 

Мөн ирц Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверрүү санал авах төхөөрөмжөөс гарсан дүнг автоматаар илгээж сонгуулийн ирцийн мэдээ албан ёсоор баталгааждаг болно. 

Төлөөлөгчөөр сонгогдсон Г.Б, Д.Д нар нь Сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авч түр үнэмлэхээ гардан авсан бөгөөд Сонгуулийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолын Г.Б, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй болно. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна. гэж заасан учраас дахин нэмэлт санал хураалт тухайн хороонд явуулах боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Г.Б, П.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сонгуулийн тухай хууль Монгол улс даяар 1 хуулийн дор буюу Сонгуулийн тухай хуулийн хүрээнд явуулж байгаа. Энэ хуулийн 61.10-т “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй” гэж тодорхой заасан байна. Харин нэхэмжлэгчид энэ хуулийн заалтын эсрэг буюу “'Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцож “ирц” хүрээгүй гэж нэхэмжилсэн байна. 

Монгол улсын хуульд ойлгомжтойгоор зааж өгсөн заалттай ийм нэхэмжлэллийг шүүхээр шийдүүлэхийн өмнө Дүүргийн Сонгуулийн Хорооноос нэхэмжилж тайлбар авах нь зүйтэй байсан гэж үзэж байна. 

Иргэн Л.Н, Р.О нарын нэхэмжлэлд заасан асуудал нь хууль зүйн үндэслэлгүй, бидний хууль ёсны эрх ашигт шууд халдаж байх бөгөөд иргэд сонгогчдын сонголтыг үл тоон сонгуулийг будлиантуулахыг оролдсон үйлдэл болж байна. Тэд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасан иргэдийн сонгох эрх, бидний СОНГОГДОХ эрхийг үл хүндэтгэн төр, орон нутгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж сонсогчдын олонхийн саналыг авсан П.Д, Г.Б биднийг тангараг өргүүлж Дүүргийн ИТХ-ын анхдугаар чуулганд оролцуулахгүй байхын тулд бидний болоод Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны сонсогчдын эрх ашгийг бүрдүүлбэр зөрчихийн тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн сонгуулийн 7 дугаар тойрогт явагдсан санал хураалтын дүнгээр 1958, 1959 гэсэн 2 хэсэг дээр санал хураалт явагдсан. 1959 хэсэг дээр сонгогчдын ирц хүрээгүй. Ирц хүрээгүй талаар намуудаас суусан ажиглагчид болон бусад мэдээллээр сонгуулийн хороонд ажилласан Сонгуулийн хорооны ахлах зохион байгуулагч болон бусад хүмүүсийн мэдээллээр батлагдаж байдаг. Тухайн үед гомдол саналаа тавьсан ч авч хэлэлцээгүй тул шүүхэд хандсан. 1959 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байсан өөрөөр хэлбэл 48,55 хувийн ирцтэй байсан. Тойргийн хэмжээнд ирц хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах ёстой гэсэн заалт байгаа. Дүүргийн сонгуулийн хороо ирцийн тооцоог гаргахдаа буруу гаргаж Нийслэлийн сонгуулийн хороонд мэдэгдсэнээс болж нэмэлт санал хураалт явуулах шийдэвэр тухайн үед гараагүй. Ирц хүрээгүй гэдэг нь холбогдох нотлох баримтуудаар батлагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн ирц бүртгэлийн хаалтын тайлангаар нийт бүртгэгдсэн сонгогчдын болон санал өгсөн сонгогчдын тоо гарсан байгаа. Нийт санал өгсөн сонгогчдын тоо саналаа өгөх ёстой сонгогчдын тооноос бага буюу 50 хувьдаа хүрээгүй. Хаалтын тайлангаас тодорхойлогдож байна. Энэ дүнг авсан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо түр хасав тэмдэглэгээтэй байж байгаад тухайн нөхцөл нь арилаад саналаа өгсөн сонгогчдын тоог тухайлбал энэ 1958 хэсэг дээр 19 сонгогч, 1959 хэсэг дээр 23 сонгогч түр хасав тэмдэглэгээ нь арилж сонгуулиа өгсөн байгаа. Сонгуулийн хаалтын дүнгээр гарах ирц хүрээгүй гэх тоонууд маань өөрчлөгдсөн. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар сонгогч гэдэг нь нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ гэсэн байгаа. Түр хасав тэмдэглэгээтэй иргэд сонгуулиа өгсөн сонгогч учраас сонгуулийн нийт иргэдийн нэрсийн жагсаалт гэдэг тоонд орох ёстой. Гэтэл үндсэн тоон дээрээ нэмээгүй хирнээ ирсэн гэдэг тоон дээр нэмсэн болохоор ирц хүрсэн юм шиг харагдаж байгаа. Саналын нэгтгэл дээр тухайлбал нэрсийн жагсаалтанд бичигдсэн иргэдийн тоо гээд 1958 хэсэг дээр 2627, 1959 хэсэг дээр 2649 иргэн байна. Гэтэл хаалтын тайлан дээр 1958 хэсэг дээр 1286 гэдэг ирсэн сонгогчдын тоог гаргаж байгаа. Энэ бол түр хасав тэмдэглэгээ арилаад саналаа өгсөн 19 сонгогчдыг нэмээд 1305 гэж гаргасан байгаа. 1959 хэсэг дээр мөн хаалтын тайлан дээр ирсэн 1311 хүн дээр түр хасав тэмдэглэгээ арилж саналаа өгсөн 23 хүнийг 1334 гэж байгаа. Ингээд харьцуулахаар нийт сонгогчдын тоонд оролцуулаагүй, сонгогчдыг сонгогч гэж авч үзээгүй хирнээ ирсэн ирсэн гэдэг тоон дээрээ нэмж авч үзээд байгаа юм. Ингэхээр ирц хүрсэн гэж гараад байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгч хэрэгт маш чухал ач холбогдолтой гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсангүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн гаргасан хүсэлтийг хангаагүй нь мэтгэлцэх зарчмыг хангасангүй. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ гэсэн байгаа. Нийт сонгогчдын нэрсийн жагсаалт нь Иргэний бүртгэлийн төв байгууллагын үйлдсэн тоо байна. Маргаан бүхий 1958, 1959 хэсгүүд дээрх нийт 5276 сонгогч санал өгнө гэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т ч мөн заасан байгаа Иргэний бүртгэлийн байгууллагатай холбоотой асуудал Сонгуулийн хороо мэдэхгүй. Уул нь хариуцагчийг солих хүртэл асуудал яригдах юм. Холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан журам байгаа. Бид нар хуулийн дагуу ажилласан. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-т “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй гэж заасан байна. Нийт 5276 сонгогч байгаа. Хуульд оруулан тооцохгүй гэсэн байгаа учраас энэ бол тооцоогүй л дүн. Энэ тоог хэн ч өөрчлөхгүй. Эрх бүхий байгууллагаас нь гаргаад баталсан байгаа. Төв байгууллагаас гаргасан журам байгаа анкет бөглөөд буюу бусад шаардлагатай баримтуудыг авчирсан иргэдийн түр хасав тэмдэглэгээг арилгаад саналыг авч байгаа. Гэхдээ сонгогчдын нэрсийн жагсаалтанд оруулан тооцохгүй. Зөвхөн ирээд саналаа өгсөн учраас санал өгсөн иргэдийн тоонд оруулдаг. Санал авах төхөөрөмжөөс гарсан биллэн дээрээс санал өгсөн иргэдийн тоо харагддаг. Миний тоолж гаргасан дүн биш” гэжээ. 

Гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яг энэ асуудлыг тайлбарлах газар нь Сонгуулийн хороо болон Бүртгэлийн байгууллага цаашилбал хуулийг баталсан Улсын Их Хурал байх болов уу. Нэхэмжлэгч талын гол шаардлага бол нийт сонгууль өгөх иргэдийн нэрсийн жагсаалтан дээр түр хасав тэмдэглэгээг арилгуулж санал өгсөн иргэдийг нэмэх гэсэн байгаа. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-т “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй гэж заасан байна. Суурь тоог хөдөлгөх боломжгүй гэж тайлбарладаг. Монгол улс даяар нэг л аргачлалаар бодсон зүйл дээр маргах шаардлагагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...орон нутгийн сонгууль эхлэхээс дуусах хүртэл нэг л аргачалаар бодсон. Бид түүнийг дагасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Н, Р.О нар “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар хороо, 07 дугаар тойргийн №1958, болон №1959 хэсгийн санал авах байранд явагдсан сонгуулийн сонгогчдын ирц тухайн тойргийн хэмжээнд хүрээгүй байхад хүрсэн гэж үзсэн хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойргийн нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” дугаар 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1958, 1959 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн  болно.  

Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1958, 1959 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагаас татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 66.4-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон болно. 

Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж хуульчилсан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцсон тохиолдолд сонгогчдын ирцийг хүрсэн гэж үзэж сонгуулийн дүн гаргах нөхцөл бүрдэх ба харин сонгогчдын ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй бол сонгуулийн дүн гаргах боломжгүй болж, нэмэлт санал хураалт явуулах үр дагавар үүснэ. 

Мөн дээрх зохицуулалтаас үзэхэд сонгогчдын ирцийг тооцохдоо сонгогчдын  нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдоос тооцохоор тодорхой хуульчилсан байна.

Сонгогчдын ирцийг тооцохдоо сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн сонгогчийн уг “Түр хасав”тэмдэглэгээ хүчингүй болж, тухайн сонгогчийн бүртгэл сэргэсэн байхад эдгээр сонгогчдыг нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчид дээр нэмж тооцолгүйгээр сонгуулийн ирцийг тооцож, ирц хүрсэн гэж үзэж, сонгуулийн дүн гаргаж, нэр дэвшигчийг сонгогдсонд тооцсон дүүргийн Сонгуулийн хорооны үйлдэл хуульд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ. Энэ үндэслэлийг тайлбарлавал:

Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-д “Эрх зүйн чадамжгүй, хорих газар ял эдэлж байгаа болон 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ”, 61.10-д “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй”, 61.16-д “Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно”, 64 дүгээр зүйлийн 64.3-д “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Сонгуулийн тухай хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг, Сонгуулийн тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулсан байх ба харин Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн, тус хуульд заасан үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн агуулгаар хууль тогтоогч ойлгомжтой, тодорхой томъёолон хуульчилжээ. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д “Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, …бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээхээр буюу уг үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна. 

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын “Түр хасав” гэсэн тэмдэглэгээ хүчингүй болж, сонгогчийн бүртгэлийг сэргээсэн нөхцөлд тус иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь бүртгэл сэргэж, уг сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоонд оруулан тооцохоор ойлгомжтой, тодорхой, хоёрдмол салаа утгагүйгээр хуульчилсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг” ойлгоно гэж заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд “Түр хасав” гэсэн тэмдэглэгээ хүчингүй болж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь бүртгэл нь хуулийн дагуу сэргэсэн иргэдийг “сонгогч” буюу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч гэж үзэх ёстой бөгөөд уг иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоонд нэмж оруулан тооцсон дүнгээс сонгогчдын ирц хүрсэн эсэхийг тооцох ёстой байжээ. 

Эцсийн байдлаар буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үйлдсэн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны 1958 дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас үзэхэд уг сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2963 сонгогч бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээтэй 336 сонгогч байгаа болох нь тус хэрэгт цугларсан сонгогчдын нэрийн жагсаалтаар тодорхой нотлогдож байх ба нийт 2963 сонгогчоос “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээтэй 336 сонгогчийг хасахад 2627 сонгогч байна. 

Мөн эцсийн байдлаар буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үйлдсэн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны 1959 дүгээр хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас үзэхэд уг сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2989 сонгогч бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээтэй 339 сонгогч байгаа болох нь тус хэрэгт цугларсан сонгогчдын нэрийн жагсаалтаар тодорхой нотлогдож байх ба нийт 2989 сонгогчоос “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээтэй 339 сонгогчийг болон нас барсан буюу “Хасав” гэсэн тэмдэглэгээтэй 1 иргэнийг хасахад 2649 сонгогч байна. 

Тодруулбал 1958 дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт 2963 сонгогчоос “Түр хасав” тэмдэглэгээтэй 336 иргэдийг хасаад гарсан дүн нь 2627 болох нь, 1959 дүгээр хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт 2989 сонгогчоос “Түр хасав” тэмдэглэгээтэй 339 иргэдийг болон нас барсан 1 иргэнийг хасаад гарсан дүн нь 2649 болох нь сонгогчдын нэрийн жагсаалтаас тодорхой нотлогдож байна.

Түүнчлэн “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээтэй сонгогч нийт хэд болох, уг  тэмдэглэгээг хүчингүй болгож сэргээсэн сонгогч хэд болох нь дүүргийн сонгуулийн хорооноос иргэдэд нээлттэй байдлаар, графикаар өнгөөр ялгаж харуулсан танилцуулгаас  ойлгомжтой харагдаж байна.  

Дээрхээс үзэхэд дүүргийн сонгуулийн хорооноос сонгогчдын ирцийн хувийг тооцохдоо үндэслэсэн 2627 болон 2649 гэсэн тоонд “Түр хасав” тэмдэглэгээтэй иргэд ороогүй болох нь тодорхой нотлогдож байна. 

Тус дүүргийн 07 дугаар хорооны 1958 дугаар хэсэг дээр 23 сонгогч, 1959 дүгээр хэсэг дээр 19 сонгогч “Түр хасав” тэмдэглэгээгээ санал авах өдөр хүчингүй болгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлээ сэргээлгэж, сонгуульд оролцсон байна . 

Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо нь сонгогчдын ирцийг тооцохдоо буюу Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь санал хураалтад оролцсон эсэхийг тооцохдоо “Түр хасав” гэсэн тэмдэглэгээ хүчингүй болж, сонгогчийн нэрийн жагсаалт дахь бүртгэл нь сэргэж санал өгсөн сонгогчдыг нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоон дээр нэмж тооцсон дүнд үндэслэж сонгогчдын ирц хүрсэн эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. 

Тодруулбал тус дүүргийн 1958 дугаар хэсэгт нийт 1334 сонгогч санал өгсөн байх ба сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” тэмдэглэгээтэй иргэдийг хассан байдлаар 2627 сонгогч бичигдсэн ба “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хүчингүй болж, бүртгэлээ сэргээлгэж санал өгсөн 23 сонгогчийг 2627 сонгогч дээр нэмж буюу 2650 сонгогчоос тооцож сонгогчдын ирц хүрсэн эсэхийг шийдвэрлэх ёстой. 

Мөн тус дүүргийн 1959 дүгээр хэсэгт нийт 1305 сонгогч санал өгсөн байх ба сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” тэмдэглэгээтэй иргэдийг хассан байдлаар 2649 сонгогч бичигдсэн ба “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хүчингүй болж, бүртгэлээ сэргээлгэж санал өгсөн 19 сонгогчийг 2649 сонгогч дээр нэмж буюу 2668 сонгогчоос тооцож сонгогчдын ирц хүрсэн эсэхийг шийдвэрлэх ёстой. 

Дээрхийн дагуу сонгогчдын ирцийг тооцож үзэхэд 1958 дугаар хэсэгт сонгогчдын ирц 50,34 хувь, 1959 дүгээр хэсэгт сонгогчдын ирц 48,91 хувь байх бөгөөд нийт сонгогчдын ирц 49,62 хувь байх тул сонгогчдын ирц хүрээгүй буюу ирц хуульд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэмэлт санал хураалт явуулах ёстой байжээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо нь “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ нь хүчингүй болж, сонгогчийн нэрийн жагсаалтын бүртгэл нь сэргэж, санал өгсөн сонгогчдыг нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тоон дээр нэмж тооцолгүйгээр сонгогчдын ирц хүрсэн гэж үзсэн нь хууль зөрчсөн байна.

Иймд сонгогчдын ирц хүрсэн эсэхийг тооцохдоо буруу тооцож, хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчид болон нэхэмжлэгчдийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчдын суурь тоо /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар/-г өөрчлөх боломжгүй, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй, “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ нь хүчингүй болж, бүртгэл нь сэргэж, санал өгсөн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоон дээр нэмэх ёсгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүд шүүх хуралдаанд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтныг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан хэдий ч “Түр хасав” гэсэн тэмдэглэгээ хүчингүй болсон сонгогчид нэрийн жагсаалт бичигдсэн нийт сонгогчдын тоонд орсон эсэхийг шууд, тодорхой нотолсон эхний болон эцсийн байдлаар үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтууд болон холбогдох бусад нотлох баримтуудыг шүүхээс гүйцэд цуглуулж хэрэгт хавсаргасан тул уг хүсэлтүүд нь хэрэгт илт ач холбогдолгүй байх бөгөөд энэ үндэслэлээр шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүд шүүх хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны ажилтныг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан хэдий ч энэ хүсэлт нь энэ маргаанд нотолгооны ач холбогдолгүй нь илт төдийгүй, Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул энэ хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон болно.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 61 дүгээр зүйлийн 61.10, 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н, Р.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” дугаар 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1958, 1959 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Н, Р.О нар татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчдэд олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 М.БАТЗОРИГ 

зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчдэд олгосугай. 