Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 305/ШШ2026/00038

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.Г-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 755,638.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь “Т ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-12-22-ны өдөр **** тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: **** тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,900.0 төгрөг, үндсэн хүүнд 214,445.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,792.97 төгрөг, шимтгэлд 2,500.0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 755,638.82 төгрөгийг хариуцагч Б.Г-с гаргуулах гэжээ.

2. Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ-аас ирүүлсэн 755,638.82 төгрөгийн нэхэмжлэлийн дүнтэй санал нийлж байна. Уг мөнгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж дуусгана. 2026 оны 01 сард 255,638.82 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөгийг төлнө. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 755,638.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Б.Г нь ... Миний бие Т ББСБ-аас ирүүлсэн 755,638.82 төгрөгийн нэхэмжлэлийн дүнтэй санал нийлж байна. Уг мөнгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж дуусгана. 2026 оны 01 сард 255,638.82 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөгийг төлнө... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 755,638.82 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,685.33 төгрөгийн 11,342,66 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 11,342,67 төгрөгийг, хариуцагч Б.Г-ээс 11,342,66 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 755,638.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г нь 755,638.82 төгрөгийг 2026 оны 01 сард 255,638.82 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,685.33 төгрөгийн 11,342,66 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 11,342,67 төгрөгийг, хариуцагч Б.Г-ээс 11,342,66 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА