| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00043/И |
| Дугаар | 305/ШШ2026/00070 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2026/00070
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Н.Б-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,235,485.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Б нь “Т ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-09-06-ны өдөр **** тоот гэрээний дагуу Galaxy G55 128Gb Samsung watch fitSamsung G16 128 Gb маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,398,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: **** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,060,812.40 төгрөг, үндсэн хүүнд 159,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,870.94 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,235,485.28 төгрөгийг хариуцагч Н.Б-с гаргуулах гэжээ.
2. Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ-аас нэхэмжилсэн 1,235,485.28 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие зүрхний шигдээсээр өвдөж стент тавиулсан учир одоогийн байдлаар ажил хийх болможгүй байгаа учир тус нэхэмжилсэн төлбөрийг дараах байдлаар төлөх хүсэлтэй байна. 2026.03.01-ний өдөр 500,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 735,485.28 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,235,485.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Н.Б нь ...Миний бие Т ББСБ-аас нэхэмжилсэн 1,235,485.28 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие зүрхний шигдээсээр өвдөж стент тавиулсан учир одоогийн байдлаар ажил хийх болможгүй байгаа учир тус нэхэмжилсэн төлбөрийг дараах байдлаар төлөх хүсэлтэй байна. 2026.03.01-ний өдөр 500,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 735,485.28 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү… гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,235,485.28 төгрөгийг 2026.03.01-ний өдөр 500,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 735,485.28 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,201.64 төгрөгийн 17,100.82 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 17,100.82 төгрөгийг, хариуцагч Н.Б-аас 17,100.82 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,235,485.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б нь 1,235,485.28 төгрөгийг 2026.03.01-ний өдөр 500,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 735,485.28 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,201.64 төгрөгийн 17,100.82 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 17,100.82 төгрөгийг, хариуцагч Н.Б-с 17,100.82 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА