Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00078  

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 1,001,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч,  2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-08-13-ны өдөр ЗГ2024081331354 тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 312024081331354 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 844,750.71 төгрөг, үндсэн хүүнд 141,751.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,647.53 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 1,001,149.72 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,001,149 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөгийг *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагчт  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,001,149 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,001,149 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөгийг *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,577 төгрөгийн тал хувь 14,288 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,288 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,001,149 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 333,716 төгрөгийг *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,577 төгрөгийн тал хувь 14,288 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,288 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН