| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01097/И |
| Дугаар | 305/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2026/00073
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Т.Т-н нэхэмжлэлтэй
хариуцагч: С.Б-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Б-д 2 удаагийн шилжүүлгээр нийт 2,400,000 төгрөг шилжүүлсэн. Эхний удаа 700,000 төгрөгийг Л.Б-н данснаас, дараагийнхийг З.Б-н данснаас 1,500,000 төгрөгийг Б-н эхнэр С-н данс руу шилжүүлсэн. 1,500,000 төгрөгийг мотоциклио барьцаалж Б-с зээлж өгсөн. Мөн 2025.08.04-нд Б-с зээлсэн 1,500,000 төгрөгийг хүү болох 200,000 төгрөгийн хамт нийт 1,700,000 төгрөгийг З.Б-д Л.Б-н данснаас шилжүүлэн өгч мотоциклио авсан. С.Б-той уулзаж мөнгөө авах гэж 4 удаа унаа хөлсөлж явсан. Энэ бүх зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Т.Т-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2,800,000 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т.Т-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Зохигчид зээлийн гэрээний үүрэг 2,800,000 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийн 29,875 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 29,875 төгрөгийг, хариуцагч С.Б-с 29,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.Т-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид зээлийн гэрээний үүрэг 2,800,000 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийн 29,875 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 29,875 төгрөгийг, хариуцагч С.Б-с 29,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА